Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-03-2020, 01:06   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫГ ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ


 

Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шүүгч, ажилтнуудын нэрсийн жагсаалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталлаа.

Шүүхийн захиргааны тухай хууль, Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам, Шүүхийн шагналын журмыг тус тус үндэслэн шүүх тус бүрийн Шүүгчдийн зөвлөгөөн, Шүүхийн тамгын газруудаас ирүүлсэн шүүгч, ажилтныг Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн  юм. Энд дарж танилцана уу.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 11   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Дөрөвдүгээр сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930