Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-07-2020, 08:09   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ



Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бүтэц, цагдаагийн алба хаагчдад тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийн талаар санал солилцов.  

 

 

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд маш чухал байдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга онцлоод тулгамдаж буй асуудлыг хамтарч шийдэх талаар байр сууриа илэрхийллээ. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах, тогтмол сургалт зохион байгуулах, зайнаас цахимаар шийдэж болох боломжийг нутагшуулах зэрэгт хамтран ажиллах талаар ярилцсан юм.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Бат-Эрдэнэ дээрх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд "Олон нийтийн анхаарлыг төвд байгаа хэргийг шүүх шийдвэрлэх үеэр Эргүүл хамгаалалтын газар болон дүүргүүдийн цагдаагийн хэлтсээс нэмэлт хүч авч ажилладаг. Хэлтсийн орон тоог нэмэх асуудал маш чухал байна. Мөн "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-ын хэргийн оролцогчдыг хуяглан хүргэх, эрэн сурвалжлахтай холбоотой заалтуудыг өөрчлөх шаардлага байна” гэв. Мөн тус хэлтсээс Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журамд өөрчлөлт оруулах саналаа ирүүлэхээр боллоо.  

 

 

Уулзалтад Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын АҮТОГ З.Баяржаргал болон Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Т.Баярсайхан, Шүүхийн аюулгүй байдлыг хангах тасгийн даргын АҮТОГ, цагдаагийн ахмад Ц.Дөлбаяр, Шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн даргын АҮТОГ, цагдаагийн ахмад Ш.Энхчимэг, тус хэлтсийн хамгаалалтын ахлах офицер, цагдаагийн ахмад У.Содбаяр нар байлцав.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 29   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31