Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-07-2020, 07:15   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН 2020 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ХАГАС ЖИЛИЙНХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ


2020.06.25                                                                                                                           Тосонцэнгэл сум

Нэг. Эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааны талаар:

Тус шүүх нь 2019 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 6 хүнд холбогдох 6 эрүүгийн хэрэг дээр 2020 оны эхний хагас жилд 35 хүнд холбогдох 25эрүүгийн хэргийг шинээр хүлээн авч нийт 41 хүнд холбогдох 31 эрүүгийн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 7 хүнд холбогдох 3 эрүүгийн хэргийг прокурорт буцааж, 9 хүнд хорих ял, 6 хүнд торгох ял, 2 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, 1 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 13 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 хүнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж нийт 40 хүнд холбогдох 30 хэргийг шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийн улмаас 117,455,056 төгрөгийн хохирол учирсан байна.

Одоо эрүүгийн 1 холбогдох 1 хэргийн үлдэгдэлтэй байна.

Дээрх шийдвэрлэгдсэн 30 эрүүгийн хэрэгт нийт 94 гүйцэтгэх хуудас бичигдэж хуулийн хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдсэн байна.

7 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн байна.

Хоёр. Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны талаар:

Тус шүүх нь 2019 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 69 иргэний хэрэг, нэхэмжлэл дээр 2020 оны эхний хагас жилд 357 иргэний хэрэг, нэхэмжлэл хүлээн авч нийт 426 иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Үүнээс: 70 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 1 нэхэмжлэлийг буцааж, 8 нэхэмжлэлийг нэхэмжлэгч татан авч, 9 иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, 258 иргэний хэргийг шийдвэрлэсэн байна.

Нийт хянан шийдвэрлэсэн 258 иргэний хэргийн 223 буюу 86,4 хувийг шүүх хуралдаанаар, 35 буюу 23,6 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг эрх зүйн маргааны төрлөөр нь авч үзвэл Иргэний хуулиар 29, иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар 212, гэр бүлийн тухай хуулиар 9, хөдөлмөрийн тухай хуулиар 3, бусад хуулиар 14 хэрэг тус тус эзэлж байна.

Орон нутгийн төсвийн орлогын төрийн сангийн дансанд 5,956,879 төгрөгийг төвлөрүүлсэн байна.

Одоо иргэний 80 хэргийн үлдэгдэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Мөн 2020 оны хагас жилийн байдлаар хүсэлтээр болон бичигдвэл зохих 126 гүйцэтгэх хуудас бичигдэж хуулийн хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдсэн байна.

Гурав. Зөрчлийн хэргийн шүүн таслах ажиллагааны талаар:

Тус шүүх нь 2020 оны хагас жилд 73 зөрчлийн хэрэг хүлээн авч 1 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 61 хүнд баривчлах шийтгэл, 71 хүнд торгуулийн шийтгэл тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Дөрөв. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны талаар:

Тус шүүх нь 2019 оны тайлангийн эцсийн үлдэгдэл 5 өргөдөл, нэхэмжлэл дээр 2020 оны эхний хагас жилд 121 иргэний хэрэг, нэхэмжлэл, шүүхээс 2 хэрэг хүлээн авч нийт 127 иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Үүнээс: Амжилттай болсон 106, өргөдөл гаргагч өргөдлөө татан авсан 14, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон 2, 5 өргөдлийн үлдэгдэлтэй байна.


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 33   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31