Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
31-08-2020, 07:09   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тус шүүхэд ажиллалаа


Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаар тушаалаар байгуулагдсан орон нутаг дахь зарим шүүхүүдэд тайлан танилцуулах, шүүгч ажилтантай уулзалт зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн-гишүүний туслах Б.Ундрал, жолооч А.Баяндорж нар 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөртус шүүхэд ажиллалаа.

Ажлын хэсэг нь тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудтай уулзаж яригдсан санал санаачилга, алба хаагчдын ажиллах нөхцөл байдлыг сайжруулах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлын ачааллыг бууруулах, тамгын газрын сул орон тоог нөхөх зэрэг асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцуулахаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн шагналыг шүүгч, ажилтнуудад гардуулж хүндэтгэл үзүүлэв.

 





Нийтэлсэн court_toson   Үзсэн: 185   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930