Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-09-2020, 09:00   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН МЭРГЭШСЭН СЭТГҮҮЛЧИД ЯРЬЖ БАЙНА


                               Сэтгүүлч А.Баярмаа: Иргэдийн мэдэх эрхэд хөрөнгө оруулсан сургалт боллоо

 

      Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх” сургалтад 5 дахь удаагаа суралцаж байна. Сургалт бүхэн өөрийн онцлог давуу талтай явагддаг. Энэ удаагийн сургалтаар шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахад хэрхэн анхаарч, ямар ахиц гарч байгаа, Олон улсын жишиг ямар байдгийг мэдээлэн, мөн нээлттэй мэдээллийг хэрхэн ашиглах зэрэг сэтгүүлчдэд хэрэгтэй мэдлэг, мэдээлэл олголоо.

 

   

    Эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүгчид сургалт орж, бодит жишээн дээр тулгуурлан хичээлийг сонирхолтой хэлбэрээр явуулсан нь ойлгомжтой, үр өгөөжтэй болголоо гэж бодож байна.

     Сэтгүүлчид мэдээллийг олон нийтэд хүргэж, иргэдийн мэдэх эрхийг хангадаг. Энэ утгаараа "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-8” сургалт иргэдийн мэдэх эрхэд хөрөнгө оруулсан өгөөжтэй сургалт боллоо.

     Жил бүр сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулж буй Шүүхийн Ерөнхий зөвлөл, оролцож буй багш, судлаачдад баярлалаа.

 

Сэтгүүлч Х.Цэвэгмэд: Сургалтын давтамжийг ойртуулвал сайн байна

 

      Би анх удаа "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” бэлтгэх сургалтад хамрагдлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Миний хувьд долоон жил орон нутагт /телевиз, сонин, студи/-д сэтгүүлчээр ажиллаж байна. Энэ өнгөрсөн хугацаанд шүүхийн шийдвэрийн талаар бараг мэдээ бэлтгэж байгаагүй, энэ талын ойлголт тэг байсан гэж болно. Ер нь шүүхийн байгууллагыг хаалттай, мэдээ мэдээлэл өгдөггүй гэсэн ойлголттой байсан.

 

   

       Хоёр өдрийн сургалт сонирхолтой, олон зүйлийг мэдэж авсан, үр өгөөжтэй байлаа. Шүүхийн шийдвэрийн талаарх мэдээллийг зөв сонгож оновчтой бэлтгэж, олон нийтэд хүргэж чадвал нийгмийг соён гэгээрүүлэх, олон нийтийн боловсролд эерэг нөлөө үзүүлж болохыг ойлгож авлаа. Мөн мэдээ бэлтгэхдээ түргэн, шуурхай, хэн нэгнээс түрүүлж биш, нийгэмд гарах үр дүнг тооцож, үгээ сонгох, судалгаа сайтай, бүрэн бодит мэдээллийг хүргэх ёстойг тодорхой кейс дээр сонсож ойлголоо.

         За төгсгөлд нь сургалт зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөл, эрдэмтэн багш нар, оролцогчид, сэтгүүлчиддээ баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

     Сургалтын давтамжийг ойртуулах боломж байвал сайн байна. Мөн сургалтыг төлөвлөсөн хугацааны дагуу тасралтгүй, сэтгүүлчийг мэргэших хэмжээнд хүртэл зохион байгуулж, чадавхижуулж байхыг хүсье.

 

 Сэтгүүлч Б.Амарбаян: Цаашид хууль, эрх зүйн чиглэлээр суралцах бодол төрлөө

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс найм дахь жилдээ зохион байгуулсан "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" сургалтад анх удаа хамрагдлаа. Хоёр өдөр болсон энэ сургалтаар шүүхийн үйл ажиллагаа, шүүх хуралдаан, түүнийг сурвалжлах, олон нийтэд мэдээлэх чиглэлээр богино хугацаанд олон талын мэдлэгтэй боллоо.

 

     

     Зарим ээдрээтэй, асуулт дагуулсан, шүүхтэй холбоотой асуудалд хариулт авч, ойлголтыг зөрүү болоод ойлголтоо баталгаажууллаа. Цаашид хууль, эрх зүйн чиглэлээр суралцах бодол төрлөө. Ер нь шүүх болон хэвлэл мэдээллийн байгууллагын уялдаа холбоо маш чухал. Тэр дундаа шүүхийн шийдвэрийг үнэн зөв, нийтэд буруу ойлголтгүй түгээх нь сэтгүүлчийн үүрэг. Энэ хүрээнд мэргэжлийн багш нараар сонирхолтой сэдвээр мэргэших боломж олгосонд талархаж байна.

 

                                                                            Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 74   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031