Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-09-2020, 01:13   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ


       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын хамтран баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Шүүгч, шүүхийн аюулгүй байдлын хангах хэлтэс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сантай хамтарч "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газарт амжилттай зохион байгуулав.

 

     

         Зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн Аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сангийн төлөөлөл, дүүргийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нар оролцлоо.

 

           

     

      Уулзалт, зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын бүтэц, үйл ажиллагаатай танилцаж шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангахад ашиглаж буй техник, тоног төхөөрөмж, зэвсэг, хэрэгсэл, шүүхийн хамгаалалтын арга хэмжээний үзүүлбэрийг үзэж сонирхов.

 

 

      

     Хамтарсан зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Х.Билгүнзаяа, Цагдаагийн ерөнхий газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр нар хариуцсан чиг үүргийн хүрээнд илтгэл тавин хэлэлцүүлж, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг дэвшүүлэв.

        Мөн Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Х.Билгүнзаяа, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгч С.Мөнхжаргал нар Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах олон улсын туршлагыг танилцуулан санал солилцов.

 

   

       Уулзалт, зөвлөгөөнөөр Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах ажиллагаатай холбоотой төсөв санхүү, орон тооны дутагдал, хууль тогтоомж, холбогдох журамд өөрчлөлт оруулах саналыг Зөвлөмж байдлаар боловсруулан оролцогч байгууллагад уламжлахаар шийдвэрлэлээ. 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР,

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 10   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031