Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-11-2020, 01:45   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЗАРИМ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ШАЛГАЛТ ХОЙШЛОГДЛОО


 

Засгийн газрын 2020 оны "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол, "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 181 дүгээр тогтоол тус тус батлагдсантай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 123, 130 дугаар тушаалаар зарласан зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байна.

            Шалгалтын товыг холбогдох журамд заасны дагуу шалгалт болохоос 7 хоногийн өмнө мэдэгдэнэ.

           

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ

АЖЛЫН АЛБА

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 7   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Арваннэгдүгээр сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30