Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-01-2021, 08:49   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ


 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр "Гэрэгэ системс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал, "Легалдата” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Т.Алтангэрэл нарыг өнөөдөр хүлээн авч ууллаа.

 

     Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа нар байлцав.

 

     Шүүхийн ерөнхий зөвлөл "Гэрэгэ системс” ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг киоск машинаар төлөх үйлчилгээг 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүлсэн бөгөөд нийслэл дэх хамгийн их ачаалалтай найман шүүхэд байршуулаад байгаа юм.

 

     Иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд харьяа дүүргийн татварын байгууллага руу очиж "Татварын нэхэмжлэх” авч, энэхүү нэхэмжлэхээрээ банкинд дугаарлан гүйлгээ хийн баримтыг шүүхэд өгдөг байсан. Шүүхэд киоск машин нэвтрүүлснээр иргэд шүүхийн үйлчилгээг цаг алдалгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай авахад чухал үүрэг гүйцэтгэдэг болсон.

 

     Уулзалтын эхэнд "Гэрэгэ системс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал "Шүүхэд найман киоск машин ажиллаж байна. Нэг машинаар өдөрт 50 гаруй иргэн үйлчлүүлж байгааг бид чамлахааргүй тоо гэж бодож байгаа” гэлээ.  "Легалдата” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Т.Алтангэрэл "Манай компани технологийн дэвшлийг хууль зүйн салбарт нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг” гэж товч танилцуулаад киоск машинаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаарддаг бичиг баримт нэхэмжлэл, гомдол, хүсэлтийн маягтыг хэвлэх үйлчилгээ нэвтрүүлэх саналаа танилцуулав.

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр энэхүү саналыг дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд цаашид цахим шүүхийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн дэвшлийг шүүхийн үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 12   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Хоёрдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728