Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-01-2021, 08:51   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ОЛОН НИЙТЭЭС МЭДЭЭЛЭЛ АВАХ ТУХАЙ



Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 04 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нэр бүхий хуульчдыг бүртгээд байна.

Тус нэр дэвшигчидтэй холбогдуулан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь заалтад заасны дагуу хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан мэдээллийг олон нийтээс хүлээн авах ажиллагаа эхлүүлж байгаа тул холбогдох мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Мэргэшлийн хорооны ажлын албанд и-мэйл / maral@judcouncil.mn / хаягаар эсхүл баталгаат шуудангаар ирүүлнэ үү.

Жич: Өргөдөл, гомдолд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

  1. Иргэн өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах хаяг /цахим шуудангийн хаяг/, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарын үсэг зурсан байх;
  2. Өргөдөл, гомдолд дурдагдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байх.

 

 Холбогдох утас: 7000-8037

 

 Нэр дэвшигчдийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 10   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Хоёрдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728