Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-03-2021, 04:39   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР СОНГОГДСОН Б.ӨЛЗИЙХИШИГТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ТАМГА ТЭМДГИЙГ ГАРДУУЛЛАА.

 Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль батлагдаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан тус шүүхийн шүүгч нарын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Б.Өлзийхишигийг тус шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгож тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан шүүгч Ж.Отгонхишиг шүүхийн тамга, тэмдгийг гардуулан өгч цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсч, шүүхийн хамт олноос хүндэтгэл үзүүллээ. 
Нийтэлсэн court_toson   Үзсэн: 58   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930