Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-03-2021, 09:01   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛЛАА


      Тус шүүхэд Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааныг  хэвийн тогтвортой явуулах, шүүхийн байрны аюулгүй байдлыг сахиулах чиг үүргийг нэр төртэй гүйцэтгэж байгаад Завхан аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар Завхан аймгийн төв Улиастай болон Завхан аймгийн Тэс, Асгат сумдад томилогдон ажиллах болсон цагдаагийн алба хаагчдыг хүлээн авч албаны үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласныг үнэлж байгаагаа тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Өлзий илэрхийлж, цагдаагийн болон төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг чанд мөрдөж, өндөр үр бүтээлтэй ажилласан тул цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүсэн ерөөж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Шүүхийн шүүгчид болон шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааны ажилтнуудын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж Ерөнхий шүүгч, тамгын газрын даргын гарын үсэг бүхий "ТАЛАРХАЛ” гардууллаа.

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 23   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Дөрөвдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930