Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-03-2021, 01:30   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА


 

      Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 71 дүгээр зүйлийн 71.2-д "Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх журмыг Ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан.

      Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2020 оны 121 дүгээр тушаалаар байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн дээрх журмын төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулсан.

      Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д "Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу холбогдох журмын төсөлд санал авч байна.

 

Журмын төсөлтэй энд дарж танилцана уу.

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР,

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 10   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Дөрөвдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930