Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-03-2021, 01:34   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ” СУДАЛГААНЫ ҮР ДҮН, ЗӨВЛӨМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА



 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр "Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээ” судалгааны ажлыг гүйцэтгэсэн багийн гишүүдийг өнөөдөр /2021.03.26/ хүлээн авч уулзлаа.

 

 

     Тус судалгааг Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр "Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэгчээр Азийн сан ажилласан юм.

      Уулзалтаар судалгааны багийн гишүүн, Азийн сангийн зөвлөх А.Баянмөнх "Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээ” судалгааны зорилго, үр дүн болон эрх зүйн орчин, стратеги, арга тактик, мэдлэг ур чадвар, байгууллагын чадамж хамтын ажиллагаа, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байх гэсэн үндсэн 5 чиглэл бүхий 114 зөвлөмжийг танилцуулав.

 

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр судалгааг өргөн цар хүрээтэй, үр дүнтэй болсныг онцлоод, цаашид уг судалгааны үр дүнг олон нийтэд таниулах, шийдвэр гаргагчид, хууль санаачлагч, тогтоогчдод хүргүүлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ.  

      Энэхүү уулзалтад "Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч А.Амармэнд, судалгааны багийн ахлах зөвлөх, Монгол Улсын гавьяат хуульч, ахмад прокурор Б.Галдаа, доктор /Ph.D/, дэд проф. Б.Батзориг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл байлцав.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 10   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Дөрөвдүгээр сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930