Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-06-2021, 03:59   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ, ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ТУХАЙ ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН ШҮҮГЧДЭЭС АСУУХ АСУУЛТ, САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА


 

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.12.3-т "Нийт шүүгчийн чуулганы товыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор шүүгч Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт энэ хуулийн 20.9-д заасан Ажлын хэсэгт хүргүүлэх” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 07-ноос 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хүлээн авсан. Энэ хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай нийт 30 хүсэлт ирүүлжээ.

Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.12.4-т "Ажлын хэсэг баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулах”, 77.12.5-д "мэдээллийг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхогч этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг Ажлын хэсэг хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй” гэж тус тус заасны дагуу нэр дэвших тухай хүсэлт ирүүлсэн шүүгчдээс асуух асуулт, саналаа 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17:30 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

 

Бичгээр хүлээн авах хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Улаанбаатар хот, Монгол Улс, ЗИП – 15170

 

Цахимаар хүлээн авах хаяг: judges@shuukh.mn

 

Лавлах утасны дугаар /Ажлын цагаар/: 70008046, 70007041

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлт ирүүлсэн шүүгчдийн мэдээлэлтэй ЭНД, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлт ирүүлсэн шүүгчдийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

 

Жич: Асуулт, санал ирүүлэхдээ нэр, хаягаа тодорхой тусгана уу. Нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй болно. 

 

 

 

 

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

2021.06.03

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 8   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Зургаадугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930