Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-07-2021, 01:14   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ АЖИГЛАЛТ”-ЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА


    Олон улсын хөгжлийн эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУХЭЗБ) Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, хохирогч төвтэй хандлагыг хэрэгжүүлж буй байдалд өнгөрсөн онд мониторинг хийсэн. Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-ын хэрэгжүүлж буй "Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд хийсэн уг мониторингийн үр дүн, зөвлөмжийг танилцуулах "Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн шүүх хуралдааны ажиглалт” тайланг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр цахимаар зохион байгууллаа.

 

    Тайлан танилцуулах арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөл, нийслэлийн болон орон нутгийн шүүхүүд, тамгын газрын ажилтнууд, төслийн бусад түнш байгууллагууд, шүүх хуралдааны ажиглагчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

 

    Тус судалгааг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллага болон хуульч, өмгөөлөгчдийн төлөөллөөс бүрдсэн нийт 34 ажиглагчийг сонгон шалгаруулж, шүүх хуралдааны ажиглалт хийх мэргэжилтэнд бэлтгэсэн. Мөн олон улсын болон үндэсний зөвлөхийн боловсруулсан "ГБХ-ийн хэргийн шүүх хуралдааны ажиглах ажиглалтын хэрэглэгдэхүүн”-ийг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын шүүх хуралдаан ажиглах жишиг загварт суурилсан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлжээ. Энэ талаар Канад улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан дарга Гленн Зизанский "Монгол Улсын зөвлөх мэргэжилтнүүд болон эрх зүйн туслалцаа үзүүлэгчид энэхүү судалгаанд оролцож, шүүх хуралдааны ажиглалтыг хэрэгжүүлсэнд баяртай байна. Үндэсний зөвлөх болон оролцогч талуудын оролцоо нь Монгол Улсын хэмжээнд жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх урт хугацааны амжилт ололтод хүрэх түлхүүр юм. Монгол Улсын Засгийн газарт зөвлөх мэргэжилтнүүдтэй үргэлжлүүлэн хамтран ажиллаж, шударга ёсны тогтолцоог хүн бүрд хүртээмжтэй, шударга байлгах үүднээс цаашид ч хамтран ажиллахыг хүсье” гэлээ.

 

    Судалгааны баг 5 аймаг (Төв, Ховд, Дорноговь, Өвөрхангай, Архангай) болон Улаанбаатар хотын 4 дүүргийн  (Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй) эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийдэгдсэн  зөрчлийн болон эрүүгийн 57 хэрэгт ажиглалт явуулжээ.

 

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа "Тодорхой хэргүүдэд мониторинг хийж шүүх хуралдааныг ажигласнаа дүгнэн, зөвлөмж хүргүүлж байгаа нь шүүх эрх мэдэл болон шүүхээр үйлчлүүлэгчдэд чухал ач холбогдолтой. Зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээ авах, шийдвэр гаргахад Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран ажиллах болно” гэж онцоллоо.

 

    Тус судалгааны тайланд хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдлыг танилцуулахаас гадна хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хариу үйлдлийг сайжруулах чиглэлээр санал зөвлөмжийг нарийвчлан тусгасан юм. Жишээ нь,  шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хохирогчид эрхийг танилцуулах нь хохирогч-төвтэй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай болохыг зөвлөсөн төдийгүй хохирогчид хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж, тэдэнтэй эелдэг, энэрэнгүй байдлаар хандах шаардлагатай гэсэн байна. Мөн тайлангийн гол үр дүнг холбогдох салбар бүрээр ангилж хохирогч хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах үндсэн зөвлөмжийг өгсөн байна. Тухайлбал:

 

Шүүхүүдэд:

 

  • Хохирогчийг буруутгах, тэдэнтэй жендерийн хэвшмэл ойлголтоор хандахаас татгалзах
  • Орц, гарцыг тусгаарлах
  • Хүлээлгийн тусдаа танхимтай болох
  • Хохирогчдын аюулгүй байдлыг хангахтай холбоотой мэдээллийг системтэй өгөх
  • Бүх нийтийн аюулгүй байдлын шалгалт, түүний дотор зэвсгийн үзлэг хийх
  • Аюулгүй байдлын болон хамгаалалтын ажилтнуудыг хангалттай байлгах
  • Эрүүгийн хэргийн төдийгүй зөрчлийн хэргийн шүүх хуралдааны хуваарийг системтэйгээр цаг тухайд нь шүүхийн вэбсайт, шүүхийн байрны самбарт ил байрлуулах.
  • Шүүх хуралдааны танхимыг шаардлагад нийцсэн хэмжээтэй байлгах.

 

Шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаад:

 

  • Аюулын зэргийн үнэлгээ бүх өндөр эрсдэлтэй хэргүүдэд хийх.
  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, ГБХ-ийн хохирогчдын хамгаалалтыг сайжруулах чиглэлийн UPR-ийн зөвлөмжийн дагуу хохирогчдод дараах зүйлсийн талаар мэдээлэл өгөх. Үүнд:
  • Нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэл гаргах эрхийн тухай мэдээлэх;
  • Нөхөн төлбөр шаардаж болох бүх төрлийн хохирлын тухай мэдээлэх;
  • Нэхэмжилж болох бүх төрлийн нөхөн төлбөрийн тухай мэдээлэх;
  • Бүх холбогдогч (яллагдагч)-д процессын эрх, үүргийнх нь тухай мэдээлэх, тэдний чадамжид нийцүүлэн холбогдох тайлбарыг өгөх;
  • Шүүх хуралдаанд гар утас ашиглахаас татгалзах.
  • Холбогдогч (яллагдагч)-ийг гэм буруугийн талаарх ойлголтыг төрүүлж болзошгүй байдлаар шүүх хуралдаанд оролцуулахаас урьдчилан сэргийлэх
  • Холбогдогч (шүүгдэгч)-ийг гэм буруутай гэж үзэгдэх байдлаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө олон нийтэд мэдээлэл хийхээс татгалзах
  • Хохирогч, холбогдогч (шүүгдэгч)-ийг албан ёсны тэмдэглэлтэй танилцах, энэ талаар асуулт асуух талаар мэдээлэх
  • Шүүх хуралдааны үеэр хамгийн багадаа шийдвэрийн хураангуйг (үндэслэлийг дурдсан байх) уншиж танилцуулах
  • Хуулиар хязгаарлаагүй тохиолдолд бичгээр үйлдсэн бүх шийдвэрийг олон нийтэд нээлттэй байлгах
  • Тогтоосон хугацаанд шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгох
  • Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбогдсон шийдвэрт хангалттай үндэслэлийг дурдах
  • Таслан сэргийлэх арга хэмжээ авах тохиолдолд яллагдагчийг мэдээллээр хангах
  • Хуульд зааснаар холбогдогч (яллагдагч) хууль ёсны төлөөлөлтэй байх шаардлагатай бол өмгөөлөгчгүйгээр байцаалт авахаас урьдчилан сэргийлэх
  • Бүх холбогдогч (яллагдагч)-ид байцаалтын тэмдэглэлийн хуулбартай уншиж танилцах боломжийг олгох, эсхүл тэдэнд уншиж өгөх
  • Зөвхөн эрүүгийн хэргийн төдийгүй зөрчлийн хэргийн бүх холбогдогч (яллагдагч)-дод байцаалтын тэмдэглэлд засвар хийх, нэмэлт мэдээлэл оруулах боломжийг олгох зэрэг зөвлөмж гаргажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 6   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031