Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-10-2021, 01:20   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ, ХУУЛЬ САХИУЛАХ АЛБА ХААГЧДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ


 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд өнөөдөр /2021.10.15/ эхэллээ.

 

"Хүний эрх, шударга ёс, хуулийн засаглал" чуулганаар шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг судалж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох аж.

 

 

  • Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг- "Шүүхийн шинэчлэл, бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага”
  • Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат: "Эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал”
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр: "Шүүхийн захиргааны шинэтгэл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”
  • Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа "Шударга ёс хамтын ажиллагаа”
  • Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд: Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал, шийдвэрлэх арга зам”
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Загджав: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт”
  • Тагнуулын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга А.Бат-Эрдэнэ : "Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, хэрэгжүүлэх арга зам”
  • Хүний эрхийн үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан: "Шударга шүүхээр шүүлгэх эрх, цахим шилжилт, ухаалаг шүүх”
  • Академич, МУИС-ийн Эмерит профессор С.Нарангэрэл: "Монгол Улс дахь хууль зүйн боловсрол бас ёс зүйн тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавина.

 

Энэ хүрээнд  "Шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал ба хуулийн засаглал”, "Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаа ба хүний эрх, эрх чөлөө”, "Хуульч бэлтгэх тогтолцоо ба хуульчийн сахилга, хариуцлага” гэсэн сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

Чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 29   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Арванхоёрдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031