Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-11-2021, 06:36   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Нөмрөг суманд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явууллаа

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын шүүх дахь шүүхийн Тамгын газраас "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчлах, ажиллагаанычанар, үрдүнг сайжруулах”зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эвлэрүүлэн зуучлагч Б.Алтансолонго, эвлэрүүлэн зуучлагчийн туслах ажилтан Л.Золбоо, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Энхцэцэг, жолоочоор архив бичиг хэргийн эрхлэгч Д.Ренчинсүх нар Завхан аймгийн Нөмрөг суманд нүүдэллэн ажиллалаа. ТуссумынЗасагдаргынтамгынгазрын ажилтнуудадМонгол улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Иргэдийн төлөөлөгч, Шүүхийн мэдэгдэх хуудас, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, гарын авлага, боршурыгхудалдааны төвүүдэд тарааж, Засаг даргын тамгын газрын байранд байрлуулсан шүүхийн мэдээллийн самбарын мэдээллийг шинэчиллээ.

Нөмрөг сумын Засаг даргаас тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан 4 өргөдөл, Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргасан 3 өргөдөл, иргэнээс ирсэн 1 өргөдөл буюу нийт 8 өргөдөлд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хийж амжилттай шийдвэрлэлээ.

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 22   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Арванхоёрдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031