Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-03-2022, 10:21   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ” ДАДЛАГА СУРГУУЛЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.


 

2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д заасны дагуу 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор тус шүүх нь үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн захиргааны ажилтан албан хаагчидшүүхийн байрнаас аюулгүй байдлыг ханган, цугларах талбайд гарч, гамшиг ослын аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх, шүүхийн захиргааны ажилтнуудыг тогтоосон дохиогоор ажиллах, дадлага сургууль зохион байгууллаа.

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 334   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930