Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
29-03-2022, 02:36   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2022.03.25 Тосонцэнгэл сум

 

Тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр сумын соёлын төвд зохион байгууллаа.

Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2020, 2021 онуудад "Ковид-19” цар тахалын улмаас зохион байгуулаагүй байсан бөгөөд Сум дундын Прокурорын газраас санаачлан зохион байгуулсан нь онцлого байлаа.

Зөвлөгөөнд Сум дундын Шүүх, Прокурор, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, Шүүх шинжилгээний хэсгийн албан хаагчид болон тухай суманд өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч Б.Энхболд, өмгөөлөгч М.Гомборагчаа нар оролцож 2020, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар танилцуулж, хамтын ажиллагаандаатулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль сурталчлах, иргэдийн зөрчигдсөн эрхийг хангуулах хүрээнд хэрхэн хамтарч ажиллаж талаар санал солилцлоо.


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 195   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүгч, шүүхийн ажилтнуудын харьцааны соёл, олон нийттэй харьцах харьцаа ямар байдаг вэ?

Сайн
Дунд
Муу

 
 
Хандалт
  |  
«    Ёсдүгээр сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930