Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2022, 04:18   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛӨӨС ШИНЭЭР БАТЛАГДСАН ДҮРЭМ, ЖУРМЫН ТАЛААР СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022.03.31                                                                                                             Тосонцэнгэл сум

 

    Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинээр баталж ирүүлсэн "Анхан болон давж заалдах шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”, "Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх журам”, "Хавтаст хэрэг илгээх, хүлээн авах журам”, "Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”, "Шүүхийн шагналын журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-аар Тамгын газрын дарга Б.Өлзий, "Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах журам”, "Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-аар шүүгчийн туслах Н.Гүнчинсүрэн, "Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-аар мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баттулга сургалт, мэдээлэл зохион байгуулж цаашид авч хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах талаар харилцан ярилцлаа.

 

 



Нийтэлсэн court_toson   Үзсэн: 78   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031