Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-06-2022, 08:46   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“УВСЫН ЦЭНХЭР ХЯЗГААР” БАРУУН БҮСИЙН СПОРТ НААДАМ

 "Увсын цэнхэр хязгаар” баруун бүсийн шүүхүүдийн нөхөрсөг спорт, наадмын арга хэмжээнд баруун таван аймгийн 5 шүүх, сум дундын 2 шүүх буюу нийт 7 шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилчид оролцож авъяас чадвар, авхаалж самбаа, хурд хүч, торгон мэдрэмжээ сорьж 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд спортын таван төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
 Баруун бүсийн шүүхүүдийн дунд зохион байгуулагдсан тэмцээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн баг хамт олноос эрэгтэй шатрын төрөлд галч Л.Цэрэннадмид тэргүүн байр, эрэгтэй ширээний теннисний төрөлд Мэдээлэл, технологийн мэргэжилтэн Б.Баттулга тэргүүн байр, эмэгтэй дартсны төрөлд шүүгчийн туслах Б.Энхриймаа тэргүүн байр, эрэгтэй гар бөмбөгийн төрөлд Д.Ренчинсүх ахлагчтай баг тамирчид тэргүүн байр, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Б.Алтансолонго ахлагчтай баг тамирчид гутгаар байр, эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Б.Батбаяр ахлагчтай баг тамирчид гутгаар байр тус тус эзэлж, нэгдсэн дүнгээр 30 оноогоор дэд байранд шалгарч амжилт дүүрэн оролцлоо.

Багийн нийлбэр дүнгээр Б.Өлзийхишиг ахлагчтай тус шүүхийн баг хамт олон хоёрдугаар байрыг эзэлсэн амжилттай оролцлоо.



Нийтэлсэн court_toson   Үзсэн: 195   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031