Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-07-2022, 09:19   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Тус шүүхийн тамгын газар болон харьяаллах сумдын Засаг даргын тамгын газар, Тосонцэнгэл сумын Соёлын төвтэй хамтран 2022-2024 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд зориулсан "ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭГДСЭН” сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар тус шүүхийн харъяаллын 9 сумаас Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон нийт 159 иргэнд ил захидал хүргүүлэн, Тосонцэнгэл сумын соёлын төвд нэгдсэн байдлаар сургалт, мэдээлэл хийж гарын авлага материал тарааж ажилласан юм.


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 205   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Арванхоёрдугаар сар 2023    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031