Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-07-2022, 08:23   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНУУДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

      Эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гарган олон жил үр бүтээлтэй ажилласан шүүхийн захиргааны ахмад ажилтан Бичиг хүргэгч П.Нямсүрэн, Жолооч Г.Эрдэнэсайхан, галч Л.Цэрэннадмид, З.Отгондорж, Л.Дэмидбалдан нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар зарилгаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиаршагнасаныг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг, шүүгч Ж.Отгонхишиг, тамгын газрын дарга Б.Өлзий нар гардуулан өглөө.

Шагнал авсан шүүхийн захиргааны ахмад ажилтнуудад цаашдын ажил  хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

 


ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 29   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2022    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031