|
2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газраас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, 5 дугаар тойргийн Тахарын албаны Тосонцэнгэл сум дахь Тахарын хэсэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шинжилгээний хэсэг болон тус суманд өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгч нарыг оролцуулан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд оролцсон байгууллагуудад Шүүхийн тамгын газраас шүүхийн шинтгэлийн 10 үр дүн болон 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Мөн шүүн таслах ажиллагааны мэдээлэл болон оролцсон байгууллагууд 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар товч танилцуулж, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, захиргааны зөрчил болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц дахь алдаа зөрчил, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж нэгдсэн зөвлөмж гаргалаа. Мөн хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөний дараа холимог
гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 1 дүгээр байранд Завхан аймгийн
Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн баг, 2 дугаар байранд Завхан аймгийн
Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн баг, 3 дугаар байранд Завхан аймгийн
Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн баг хамт олон шалгарлаа. САЙТРУУ БУЦАХ Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ. |