“ТУСГАЙ АЛБА-2020” ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрийн тусгайлсан чиг үүрэг гүйцэтгэж буй байгууллагуудын дунд 2015 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулдаг "ТУСГАЙ АЛБА” спортын олон төрөлт тэмцээнийг Сум дундын шүүхийн тамгын газраас 2020 оны 09 дүгээр сарын 18-наас 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү тэмцээний шилжин явах цомын эзнээр Онцгой байдлын хэлтэс, 2 дугаар байрыг Сум дундын шүүх, 3-р байрыг Сум дундын цагдаагийн хэлтэс эзэлж, нийт 8 байгууллагын ажилтан, албан хаагчид спортын 18 төрөл, 5 цом, 145 медалын төлөө хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, эр зориг, тэвчээр хатуужил гарган амжилт дүүрэн өрсөлдлөө. 

Онцгой байдлын хэлтэс

 

2 дугаар байрыг Сум дундын шүүх

Сум дундын цагдаагийн хэлтэс

Шилдэг хөгжөөн дэмжигчтэй байгууллага

САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.