Сайтын санал асуулгын мониторинг - Та шүүхэд итгэдэг үү?


Мониторингийн үндэслэл


Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим сайтад 2014.07.28-ны өдрөөс "Санал асуулгын булан”-г ажиллуулж эхэлсэн. Санал асуулгыг www.judcouncil.mn цахим сайтад нэг сарын хугацаатай байршуулж тухай бүр мониторинг хийж байгаа бөгөөд тэрхүү асуулгаа тодорхой хугацааны дараа дахин давтамжтай явуулж өмнөх асуулгатай харьцуулалт хийснээр шүүхийн шинэтгэлийн талаар хийж буй ажлын үр дүнг тодорхойлох, хянах боломж бүрдэнэ гэж үзлээ.


 

Шүүх шударга ёсны үйлчилгээг иргэдэд үзүүлж чадаж байгаа цагт шүүхэд итгэх иргэдийн итгэл өндөр байдаг. Өөрөөр хэлбэл шүүхэд итгэх иргэдийн итгэлээр шударга шүүх хэмжигддэг байна.


 

Иймд эхний удаагийн санал асуулгаар шүүх шударгаар ажиллаж чадаж байгаа эсэхийг иргэдийн итгэл дээр тулгуурлан тандан судалж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд цаашид анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор "Та шүүхэд итгэдэг үү?” санал асуулгыг 2014.07.28-2014.09.04-ний хооронд www.judcouncil.mn цахим сайтад давтамжтайгаар байршуулж мониторинг хийж үр дүнг танилцуулсан бөгөөд өмнөх үр дүнтэй харьцуулах зорилгоор энэхүү асуулгыг мөн 2015.02.17-2015.03.17-ны хооронд сайтад дахин байршуулж мониторинг хийлээ.


 

Санал асуулгын дүнг графикаар харуулбал:

2014.07.28-2014.09.04-ний хооронд "Та шүүхэд итгэдэг үү” санал асуулгад нийт 51 хүн хамрагдсанаас 33 хүн буюу санал асуулгад оролцогсдын 65 хувь нь итгэдэг, 18 хүн буюу санал асуулгад оролцогсдын 35 хувь ньитгэдэггүй гэж хариулжээ.

 

 

2015.02.17-2015.03.17-ны хооронд "Та шүүхэд итгэдэг үү” санал асуулгад нийт 59 хүн хамрагдсанаас 33 хүн буюу санал асуулгад оролцогсдын 56 хувьнь итгэдэг, 26 хүн буюу санал асуулгад оролцогсдын 44 хувь ньитгэдэггүй гэж хариулжээ.


 

Дээрх санал асуулгаас үзэхэд шүүхэд итгэх иргэдийн итгэл 9 хувиар буурсан байна. Иймд цаашид шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх, үүний тулд шүүхийг ил тод, нээлттэй болгох тал дээр түлхүү анхаарч ажиллах шаардлагатай байна.

 

ДҮГНЭЛТ


2015.02.17-2015.03.17-ны хооронд буюу "Та шүүхэд итгэдэг үү” санал асуулгыг давтамжтай байршуулах хугацаанд шүүхэд итгэх иргэдийн итгэл буурсан үзүүлэлттэй гарсан нь Г.Алтанхүүих хэмжээний татвараасзайлсхийсэн хэрэгт холбогдсон "Саусгоби сэндсХХК-ийн удирдлагуудад холбогдох эрүүгийн хэрэг зэрэг олны анхаарал татсан хэргүүдээс гадна Үндсэн хуулийн цэцийн Шүүх байгуулах тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар гаргасан дүгнэлттэй холбоотойгоор шүүхийн шинэтгэл, шүүгчийн цалин хангамжийн асуудлыг хөндсөн мэдээ, мэдээлэл багагүй цацагдсан нь нөлөөлсөн гэж үзэж байна.


Иймд шүүхийн шинэтгэл болон шүүхээр шийдвэрлэгдсэн олны анхаарал татсан хэргийн талаарх үндэслэл бүхий бодит мэдээллийг Шүүхийн тамгын газрын зүгээс олон нийтэд шуурхай хүргэх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт явуулж, шүүхийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх ажлыг өргөжүүлснээр үнэн зөв, бодит мэдээллийг иргэдэд хүргэх, улмаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө.


САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.