Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүн таслах ажиллагааны талаар


1. Иргэний хэрэг

Тус шүүх нь 2014 оны үлдэгдэл 35 иргэний хэрэг дээр 2015 оны хагас жилийн байдлаар шинээр 183 нэхэмжлэл нийт 218 нэхэмжлэлийг хүлээн авсан байна.

2015 оны хагас жилийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас тус шүүхэд ирүүлсэн 218 нэхэмжлэлээс 41 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг нь авч үзвэл шүүхэд харьяалагдахгүй үндэслэлээр 3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр 38 нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзсан байна.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийт 140 нэхэмжлэл, гомдол, хүсэлтэд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэжээ. Эдгээр 140 иргэний хэргээс 40 хэргийг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 28 хувийг хялбаршуулсан журмаар, үлдэх 100 хэргийг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 72 хувийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 40 иргэний хэргийг үндэслэл тус бүрээр нь авч үзвэл: Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр 11 хэргийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр 11 хэргийг, зохигч эвлэрсэн үндэслэлээр 18 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна.

Хянан шийдвэрлэсэн иргэний хэргүүдийг эрх зүйн төрлөөр нь авч үзвэл иргэний хуулиар 38 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 27.1 хувийг, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 79 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 56.4 хувийг, гэр бүлийн тухай хуулиар 14 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 10 хувийг, хөдөлмөрийн тухай хуулиар 7 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 5 хувийг, газрын тухай хуулиар 2 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 1.4 хувийг тус тус эзлэж байна.

Иргэний хэрэг үүсгэж шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 100 хэргээс 86 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 4 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 10 хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож болгож шийдвэрлэсэн байна.

2015 оны хагас жилийн байдлаар иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамжаар төсөвт 10.071.507 төгрөгийг оруулж, 4 иргэний хэрэгт 145.185 төгрөгний улсын тэмдэглтийн хураамжийг буцаан олгож, 24 хэрэгт нийт 1.684.800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байна.

 

 

 

2. Эрүүгийн хэрэг

Тус шүүх нь 2014 оны үлдэгдэл 6 хүнд холбогдох 5 эрүүгийн хэрэг дээр тус сум дахь сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 23 хүнд холбогдох 20 хэрэг хүлээн авч нийт 29 хүнд холбогдох 25 эрүүгийн хэргээс22 хүнд холбогдох 18эрүүгийн хэргийг шийдвэрлэж, 2 хүнд холбогдох 2 эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэээр буцааж, 5 хүнд холбогдох 5 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Хянан шийдвэрлэсэн хэргээс 15 хэргийг шүүгч дангаар, 3 хэргийг бүрэлдэхүүнтэйгээршийдвэрлэж, 14хүнд хорих ял оногдуулж, 3 хүнд баривчлах ял, 2 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, 3 хүнийг цагаатгасан байна.

Нийт 19 хүн ял шийтгүүлсний 14 хүн буюу 76.6%-д нь хорих ял, 3 хүн буюу 15.7%-д нь баривчлах ял, 2 хүн буюу 10.5%-д нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус оногдуулсан байна.

Хорих ял оногдуулсан 14 хүний 5 хүн буюу 35.7%-д нь хорих ялыг биечлэн эдлүүлж, 9 хүн буюу 64.2%-д нь хорих ялыг тэнсэж хянан харгалзсан байна.

Хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн 2 ялтныг чанга дэглэмтэй хорих ангид, 3 ялтныг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус ялэдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх ял шийтгүүлсэн 19хүнээс урьд нь ял шийтгүүлсэн 2хүн байгаа бөгөөд энэ нь нийт ял шийтгэгдсэн хүмүүсийн 10.5%-ийг эзэлж байна.

Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 9 хүн байгаа бөгөөд ял шийтгүүлэгсдийн 47.3%-ийг эзэлж байна.

Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн 3 хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд энэ нь нийт шийдвэрлэсэн хэргийн 16.6%-ийг эзэлж байна.

Гэмт хэрэгт ял шийтгүүлэгсэдийг насны байдлаар нь авч үзвэл 16-17 насны 2 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 10.5%-ийг, 18-29 насны 9 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 47.3 %-ийг, 30-34 насны 2 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 10.5%-ийг, 35-аас дээш насны 6 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 31.5%-ийг тус тус эзэлж байна.

Боловсрол, эрхэлсэн ажлын байдлаар нь авч үзвэл дээд боловсролтой 1 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 5.2 %-ийг, бүрэн дунд боловсролтой 6 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 31.5 %-ийг, бүрэн бус дунд боловсролтой 8 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 42.1%-ийг, бага боловсролтой 3 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 15.7%-ийг, боловсролгүй 1 хүн буюу ял шийтгүүлэгсэдийн 5.2%-ийг тус тус эзэлж байна.

Ял шийтгүүлэгсэдийн ажил эрхлэлтийн байдлыг нь авч үзвэл эрхэлсэн ажил, сургуульгүй хүн 17, малчин мэрэгэжилтэй 2 хүн тус тус байна.

Хянан шийдвэрлэгдсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 3 буюу шийдвэрлэсэн хэргийн 16.6%-ийг, Хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 1 буюу шийдвэрлсэн хэргийн 5.5%-ийг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 3 буюушийдвэрлэсэн хэргийн 16.6%-ийг, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2 буюу шийдвэрлэсэн хэргийн 11.1%-ийг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 3 буюу шийдвэрлэсэн хэргийн 16.6%-ийг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 5 буюу шийдвэрлэсэн хэргийн 27.7%-ийг, Албан тушаалын эсрэг гэмт хэрэг 1 буюу шийдвэрлэсэн хэргийн 5.5%-ийг тус тус эзэлж байна.

Шүүхээр шийдвэрлэсэн хохирлын хэмжээ 56.721.624төгрөг байгаа бөгөөд үүнээс улсад 2.150.435 сая төгрөгийн хохирол, иргэдэд54.571.189 төгрөгийнхохирол тус тус учирчээ.

 

3. Захиргааны зөрчил

2015 оны хагас жилийн байдлаар 77 хүнд холбогдох 77 захиргааны зөрчлийн материал хүлээн авч хянан шийдвэрлэснээс 4 хүнд захиргааны арга хэмжээ авахаас татгалзаж, 3 хүнийг 15000-20000 төгрөгөөр торгох, 70 хүнийг 7-28 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус ногдуулсан байна.

 

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 691   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

Телевиз
Сонин
Интернет
Олон нийт

 
 
Хандалт
  |  
«    Наймдугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31