Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-06-2015, 18:15   Хэсэг: Мэдээлэл лавлагаа   Сэтгэгдэл: 0  

Нэхэмжлэл бичих загвар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд

нэхэмжлэлгаргах нь:

2015.04.16 Тосонцэнгэл сум

Нэхэмжлэгч: Боржигон овогт Батаагийн Батнасан Тосонцэнгэл сумын Оргих багторшин суух , регистрийн дугаар пю: 53121511 Утас: 99123456

"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай”

Миний бие 1969 онд Завхан аймгийн Нөмрөг сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж улмаар эвлэлийн илгээлтээр хөдөө гарч 1969 оны 6 дугаар сараас 1973 оны 4 дүгээр сар хүртэл Нөмрөг сумын Жаргалант нэгдэлд туслах малчинаар, 1973 оны 4 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл тус нэгдэлдээ малчинаар ажилласан. Миний анх ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдоогүй учир 1973 оны 4 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл улсад нийт 21 жил ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлд:

1. Хөдөлмөрийн дэвтрийн нотириатаар гэрчлүүлсэн хуулбар

2. Архивын лавлагаа

3. Ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал

4. Баярын бичиг 4 ширхэг

5. Фото зураг 3 ширхэг

6. Гэрчүүдийн тодорхойлолт 3 ширхэг

7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав.

8. Жич: Нас барсан хүний ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох гэж байгаа бол нас барсаны гэрчилгээ, гэрлэлтийн баталгааны хуулбар

 

 

 

Нэхэмжлэлгаргасан:................................./Б.Батнасан/

 

 

 

 

 

Загвар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд

нэхэмжлэл гаргах нь:

 

2013.04.16 Тосонцэнгэл сум

Нэхэмжлэгч: Мэргэд овогт Далайгийн Баатар Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух Утас: 99433225

Хариуцагч: Боржигон овогт Батаагийн Наранцогт Тосонцэнгэл сумын 3 дугаар багт оршин суух Утас: 98431257

Нэхэмжлэлийн шаардлага: 2400000 төгрөг гаргуулах тухай:

Батаагийн Наранцогт нь 2010 оны 07 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотруу бараанд явах гэсэн юм 2400000 төгрөг зээлээч гэхэд би зөвшөөрч 2400000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги тооцож авахаар тохиролцож гэрээ байгуулан нотариатаар батлуулсан юм.

Гэтэл Б.Наранцогт нь зээлсэн мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүртэл явж байна. Иймд Б.Наранцогтын зээлсэн 2400000 төгрөг зээлийн хүү 480000 төгрөг, алданги 864000 төгрөгийн хамт нийт 3744000 төгрөгийг гаргуулан өгнө үү.

Нэхэмжлэлд:

1.Зээлийн гэрээ 1 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав.

 

Нэхэмжлэл гаргасан.......................... / Д.Баатар /

 

 

 

 

 

 

 

 

Загвар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд

нэхэмжлэл гаргах нь:

Хүүхдийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах

2013.04.15 Тосонцэнгэл сум

Нэхэмжлэгч: Тольтон бургууд овогт Дашийн Цэдэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 3-р багт оршин суух Утас: 95438120, 98432160

Д.Цэдэн нь 2005 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүү Батыг төрүүлсэн. Тухайн үед би Оросын холбооны улсад суралцахаар явах гэж байсан тул өөрийн эцэг Дашид хүү Батыг үрчлүүлсэн бөгөөд өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Миний эцэг одоо өндөр настай ганц бие учир Д.Батыг үрчилсэнийг хүчингүйд тооцож өгнө үү?

Хавсаргасан баримт :

1.Б.Дашийн иргэний үнэмлэхний хуулбар

2.Б.Дашийн хүүхэд буцааж өгөх тухай хүсэлт

3.Д.Батын үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, төрсөний гэрчилгээний хуулбар

4.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

5. Д.Цэдэн миний үнэмлэхний хуулбар зэрэг нийт 6 хуудас баримт хавсаргав.

 

Нэхэмжлэлгаргасан………………………..Дашийн Цэдэн

 

 

 

 

 

 

 

 

ЗАГВАР

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд

нэхэмжлэлгаргах нь:

ИРГЭНИЙГЭРХЗҮЙН ЧАДАМЖГҮЙД ТООЦУУЛАХТУХАЙ

 

2014.01.11 Тосонцэнгэл сум

 

Нэхэмжлэгч:Завхан аймгийн Тосонцэнгэлсумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал харилцах утас :......... / гэр /,........................ / гар утас /

 

Нэхэмжлэлийн шаардлага:Батын Доржийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах

 

Нэхэмжлэлийн үндэслэл:Тосонцэнгэлсумын ИТХ-аас Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн …...., Иргэний хуулийн …..., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ........дугаар зүйлд зааснаар Тосонцэнгэлсумын 3-р багийн иргэн Бат овогтой Доржийг эрх зүйн чадамжгүйд тооцсон шийдвэр гаргаж өгнө үү.

 

Нэхэмжлэлдээ:

1. Багийн засаг даргын тодорхойлолт 1 хуудас

2. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт 3 хуудас

3. Сумын ИТХ-ыг төлөөлж оролцох төлөөлөгчийг томилсон итгэмжлэл 1 хуудас

4. Шинжээч томилуулах тухай хүсэлт 1 хуудас зэргийг хавсаргав.

 

 

 

 

 

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/

 

ЗАГВАР

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд

нэхэмжлэлгаргах нь:

 

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОНД ТООЦУУЛАХ ТУХАЙ

 

 

2014.01.11Тосонцэнгэл сум

 

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Тосонцэнгэл сум 4-р баг, 8 дугаар байрны........... ийн...... тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэнд

Харилцах утас :......... / гэр /,......................... / гар утас /

 

Нэхэмжлэлийн шаардлага:Батын Доржийг сураггүй алга болсонд тооцуулах

 

Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие нь нөхөр Б.Доржтой 1999 онд танилцаж, гэр бүл болсон. Бид 2003 оныг хүртэл хамт амьдарч байсан ба нөхөр маань 2003 оны 2 дугаар сард ОХУлс руу хувийн ажлаар яваад эргэж ирээгүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй алга болсон 2003 онд нөхрийгөө алга болсон талаар Цагдаагийн байгууллагад хандаж эрж хайсан боловч өнөөдрийг хүртэл хэл сураг гарсангүй энэ талаар нөхрийн маань эцэг, эх ч мэдэж байгаа иймд сураггүй алга болсонд тооцож өгнө үү.

Нэхэмжлэлдээ:

1. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт 1 ш
2. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 1ш

3. Б.Доржийн иргэний үнэмлэхний хуулбар 1ш
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш
5. Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргав.

 

 

 

 

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/

 

 

 

ЗАГВАР

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд

нэхэмжлэл гаргах нь

 

ХҮҮХЭД ҮРЧИЛСНИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХТУХАЙ

 

2014.01.11Тосонцэнгэл сум

 

Нэхэмжлэгч:Булган сум 4-р баг, 8 дугаар байрны........... ийн..... тоотод

суух, Боржигон овгийн Дашийн Цэнд

Харилцах утас :......... / гэр /,........................ / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага:Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах

Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие нь 2005 оны 06 сарын 01-нд хүү Батыг төрүүлсэн тухайн үед би ОХУлсад суралцахаар явах гэж байсан тул өөрийн эцэг Дашд хүү Батыг үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би сургуулиа төгсөөд ирсэн бөгөөд хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна, Миний эцэг одоо 65 настай ба хуулиар 60 наснаас дээш хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой байдаг юм байна иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү.

Нэхэмжлэлдээ:

1. Дашийн иргэний үнэмлэхний хуулбар 1 ш
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш

3. Үрчлэлтийн гэрчилгээний хуулбар 1 ш
4. Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАГВАР

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд

нэхэмжлэл гаргах нь

 

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ГАРГУУЛАХТУХАЙ

 

2014.01.11 Тосонцэнгэл сум

 

Нэхэмжлэгч:Завхан аймаг Тосонцэнгэл сум 4-р баг, 8 дугаар байрны........... ийн..... тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэндмаа

Харилцах утас:......... / гэр /.......................... / гар утас /

Хариуцагч:Завхан аймаг Тосонцэнгэл сум 3-р баг.......... ийн ...... тоотод суух, Монгол овгийн Баатарын Бат

Харилцах утас :.............. / гэр /.................... / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага:

Мандахын төрсөн эцэг нь Б.Бат мөн болох'ыг тогтоолгох, Б.Батаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах

Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие 1999 онд Б.Баттай танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2001-02-02-нд хүү Ц.Мандах төрсөн. Б.Батын иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй эцэг эхийндээ амьдарч байсан. Тэрээр хүүгээ 1 нас хүрсний дараагаас биднийг эргэж тойрох нь эрс багассан. Одоо хүү маань 6 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй, хүү маань одоо сургуульд орох болсон учир 2001-02-02-нд төрсөн хүү Ц.Мандахын төрсөн эцэг нь Б.Бат мөн болохыг тогтоож, Б.Батаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлдээ :

1. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 ш
2. Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш
3. Хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн эмчийн тодорхойлолт 1 ш

4. Иргэний үнэмлэхний хуулбар 1 ш
5. Нэхэмжлэл зэргийг хавсаргав.

 

 

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэндмаа/

 

 

 

ЗАГВАР

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд

нэхэмжлэл гаргах нь

:

ХАРИУЦАГЧИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛУУЛАХТУХАЙ

 

2014.01.11Тосонцэнгэл сум

Нэхэмжлэгч:Завхан аймгийн Тосонцэнгэл сум 4-р баг, 8 дугаар байрны.......... ийн...... тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэнд

Харилцах утас:......... / гэр /.......................... / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага:Д.Тулгыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягыг нь тогтоолгох

Нэхэмжлэлийн үндэслэл:Миний бие Д.Тулгатай 2007-02-15-нд зээлийн гэрээ байгуулж, 10.0 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Д.Тулга нь тухайн үед Тосонцэнгэлсумын 3-р баг Зг-7-15 тоотод оршин сууж, Хүнсний зах дээр махны ченж хийдэг байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө зээлж авснаас хойш 2 сар хүүгээ төлөөд тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй. Эхэндээ 2 хоногийн дараа, 3 хоногийн дараа гээд л яваад байдаг байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Д.Тулгыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоож өгнө үү. Д.Тулгын эхнэр Орхон трейд ХХК-нд ажилладаг байсан. Төрсен эгч нь 1-р 11 жилийн сургуульд багш хийдэг. Утас нь 99370026 гэсэн утастай. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү.

Нэхэмжлэлдээ

1. Зээлийн гэрээ 1 ш

2. Д.Тулгын гэрэл зургийн хуулбар 1 ш
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав.

 

 

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/

 

 

 

 

 

Загвар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд

нэхэмжлэлгаргах нь:

:

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах

2013.04.16 Тосонцэнгэлсум

Нэхэмжлэгч: Их тайж овогт Дашийн НарааЗавхан аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багторшин суух, пю:72101223 регистрийн дугаартай, Утас: 99662532

Хариуцагч: Хорхон овогт Баатарын Дорж Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багторшин суух Утас: 93151892

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай

Миний бие нөхөр Б.Доржтой 1990 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 1992 оны 07 сарын 24-нд хүү Д.Батгэрэл, 1996 оны 11 сарын 24-нд охин Д.Батцэцэг, 1999 оны 05 сарын 14-нд хүү Д.Батболд нар төрсөн.Гэр бүл болсоныэхний жилүүдэд бусдын адил сайхан л амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, архи уусан үед агсамсогтуу тавьж, зоддог болсон. Миний хувьд 3 хү

үхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авна. 3 хүүхдэдээтэтгэлэг тогтоолгоно.Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлүүлнэ.

Нэхэмжлэлд:

1.Гэрлэлтийн баталгаанынотариатаар гэрчлүүлсэнхуулбар 1ш

2.Хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар 3ш

3.Багийн Засаг даргын тодорхойлолт 1ш

4. Сургуулийн болон өрхийн эмчийн тодорхойлолт

5.Хөрөнгийн жагсаалт, хөрөнгийн үнэлгээ

6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

7.Б.Доржийн цээж зураг 1 ш

8.Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан.............................../Дашийн Цэндмаа/

 

Загвар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд

нэхэмжлэлгаргах нь:

 

2400000 төгрөг гаргуулах тухай:

2014.04.16Тосонцэнгэл сум

 

Нэхэмжлэгч: Мэргэд овогт Далайгийн Баатар Жаргалант сумын Бугат, 4 дүгээр багийн 5 дугаар гудамжны 25 тоотод оршин суухУтас:99433225

Хариуцагч: Боржигон овогт Батаагийн Наранцогт Жаргалант сумын Бичигт, 3 дугаар багийн 2-1 тоотод оршин суухУтас:98431257

Нэхэмжлэлийн шаардлага: 2400000 төгрөг гаргуулах тухай:

Батаагийн Наранцогт нь 2010 оны 07 сарын 01-ний өдөр Улаанбаатар хот руу бараанд явах гэсэн юм 2400000 төгрөг зээлээч гэхэд би зөвшөөрч 2400000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алданги тооцож авахаар тохиролцож гэрээ байгуулан нотариатаар батлуулсан юм.

ГэтэлБ.Наранцогт нь зээлсэн мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүртэл явж байна. Иймд Б.Наранцогтынзээлсэн 2400000 төгрөг зээлийн хүү 480000 төгрөг, алданги 864000 төгрөгийн хамт нийт 3744000 төгрөгийг гаргуулан өгнө үү.

Нэхэмжлэлд:

1.Зээлийн гэрээ 1 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав.

 

 

 

Нэхэмжлэл гаргасан.......................... / Д.Баатар /

 

 

 

 

 

 

 

Загвар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд

нэхэмжлэлгаргах нь:

 

"Эцэг тогтоолгох,хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай”

 

2014.04.16Тосонцэнгэл сум

 

Нэхэмжлэгч: Боржигон овогт Дэвийн Наран,Завханаймгийн Тосонцэнгэл сумын Оргихбагт оршин суухрегистрийн дугаар:пю72121511,Утас:99050425

Хариуцагч:Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргихбагт оршин суух Боржигон овогт Борын Батаа, регистрийн дугаар:пи71032512, Утас:93432541

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай”

Миний бие 1999 онд Б.Баттай танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2001-02-02-нд хүү Н.Мандах төрсөн. Б.Батын иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй эцэг эхийндээ амьдарч байсан. Тэрээр хүүгээ 1 нас хүрсэний дараагаас биднийг эргэж тойрох нь эрс багассан. Одоо хүү маань 6 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй, хүү маань одоо сургуульд орох болсон учир 2001-02-02-нд төрсөн хүү Н.Мандахын төрсөн эцэг нь Б.Батаа мөн болохыг тогтоож, Б.Батаагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлд:

1.Хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар

2.Багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт

3.Хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэнбагийнэмчийн тодорхойлолт, сургуулийн нийгмийн ажилтаны тодорхойлолт

4.Иргэний үнэмлэхний хуулбар2 ш

5.Б.Батаагийн цээж зураг 1 ш

6.Тэмдэгтийн хураамж төлсөн баримтзэргийг хавсаргав.

 

 

Нэхэмжлэл гаргасан:............................./Д.Наран/

 

 

 

Загвар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд

нэхэмжлэлгаргах нь:

"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай”

 

2013.04.16Тосонцэнгэл сум

 

Нэхэмжлэгч: Боржигон овогт Батаагийн Батнасан Тосонцэнгэл сумын Улаан толгой багт оршин суух,регистрийн дугаарпю:53121511Утас:99123456

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай”

Миний бие 1969 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж улмаар эвлэлийн илгээлтээрхөдөө гарч 1969 оны 6 дугаар сараас 1973 оны 4 дүгээр сар хүртэл Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлдтуслах малчинаар, 1973 оны 4 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл тус нэгдэлдээ малчинаар ажилласан. Миний анх ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдоогүй учир 1973 оны 4 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сар хүртэл улсад нийт 21 жил ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлд:

1.Хөдөлмөрийн дэвтрийннотириатаар гэрчлүүлсэнхуулбар

2.Архивын лавлагаа

3.Ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал

4.Баярын бичиг 4 ширхэг

5.Фото зураг3 ширхэг

6.Гэрчүүдийн тодорхойлолт 3 ширхэг

7.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсаргав.

8.Жич:Нас барсан хүний ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгох гэж байгаа бол нас барсаны гэрчилгээ, гэрлэлтийн баталгааны хуулбар

нэхэмжлэлгаргасан:................................./Б.Батнасан/

 

 

 

Загвар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд

нэхэмжлэлгаргах нь:

 

"Нас тогтоолгох тухай”

2014.04.15Тосонцэнгэлсум

Нэхэмжлэгч: Боржигон овогт Доржийн Нямаа

Хаяг: Завханаймгийн Тосонцэнгэлсумын Хайрхан багт оршин суух Утас: 99194157

Доржийн Нямаа би 1954 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багт Нямаагийн 2 дахь хүү болон төрсөн. Тухайн үед манайх хөдөө байсан болохоор миний төрөлтийн бүртгэлийг хийлгээгүй байсан. Би сургуульд сурч байхдаа нэгдсэн журмаар иргэний үнэмлэх авсан. Одоо иргэний бүртгэлийн нэгдсэн санд миний төрөлтийн бүртгэл байхгүй байгаа юм. Миний бүх бичиг баримтууд 1954 онд төрснөөр бичигдсэн байгаа. Иймд намайг 1954 онд төрсөн, 49 настай болохыг тогтоож өгнө үү?

Нэхэмжлэлд:

1.Иргэний үнэмлэхний хуулбар, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар

2.Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

3.Дипломын хуулбар

4.Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа

5.Иргэний бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа

6. Улсын төв архивийн лавлагаа

7.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

8. Гэрчүүдийн тодорхойлолт зэрэг нийт 10 хуудас баримт хавсаргав.

 

 

Нэхэмжлэл гаргасан ………………………Доржийн Нямаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 1995   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2019    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031