Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-07-2015, 10:46   Хэсэг: Тамгын газрын тайлан   Сэтгэгдэл: 0  

СУМ ДУНДЫН 13 ДУГААР ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН


2015.06.30Тосонцэнгэл сум

Сум дундын 13 дугаар шүүхийн тамгын газар нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс шүүхийн хэмжээнд дэвшүүлсэн зорилго, зорилтыг тус шүүхдээ хэрэгжүүлж,шүүхийн захиргаа, хэргийн хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтыг хэрэгжүүлж шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг ханган ажиллаж байна.

 

Нэг: Шүүхийн захиргаа удирдлага, дотоод зохион байгуулалтын

арга хэмжээний талаар

Сум дундын 13 дугаар шүүх 2015 оны 1 дүгээр улиралд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын зөвлөгөөнөөр шүүхийн хөдөлмөрийн дотоод журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинээр баталсан дүрэм, журам, зааварт нийцүүлэн боловсруулж баталсан.

Төрийн захиргааны албан хаагчидтай үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2015 оны хагас жилийн тайлангийн хурлаар үр дүнг хэлэлцэн ажиллаа.

Шүүхээс 2015 оны 1 дүгээр улиралд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газартай хамтарсанзөвлөгөөнийг зохион байгуулж, хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, шүүн таслах ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлын талаар хэлэлцсэн.

Тус шүүхээс гарах 2015 оны хагас жилийн статистик тоо мэдээ, тайланг тогтоосон хугацаанд нь тухай бүр гаргаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд хүргүүллээ.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан 30 иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүхий мэдээллийн сан бүрдүүллээ. Мэдээллийн санд бүртгэгдсэн иргэдийн төлөөлөгчийг Цагдаагийн ерөнхий газрын дүн шинжилгээ мэдээллийн төвөөс ял шийтгүүлж байсан эсэх талаар лавлагаа авсан бөгөөд уг иргэдийн төлөөлөгч нараас ял шийтгэгдэж байсан хүн байхгүй байна. Шүүхийн тамгын газраас шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт холбогдох хууль тогтоомж, журмын талаар 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус тус сургалт зохион байгуулж, сургалтанд хамрагдсан иргэдийн төлөөлөгч нарт Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гарын авлагыг бэлтгэн тараасан.

Шүүхийн тамгын газар нь шүүгч, шүүхийн байрны аюулгүй байдлыг 5 дугаар тойргийн Тахарын албаны Тосонцэнгэл сум дахь Тахарын хэсэгтэй хамтран төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна. "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн гар цүнх, бусад овор ихтэй эд зүйлийг хадгалах төмөр шүүгээг шүүхийн үүдэнд байрлуулан, гар цүнх, эд зүйлсийг хадгалж, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдэд холбогдох энгэрийн зүүлт зүүлгэн хэвшүүлж, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Шүүхийн аюулгүй байдал, ажиллах нөхцөлийг хангах үүднээс галын багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдал хэвийн ажиллагааг шалгаж, өрөө бүрийг лацтай болгож Тахарын хэсгийн харуул хуягаар ажилдаа ирэх, явах бүрд лацаар хүлээлцэн ажиллаж байна. Мөн Тосонцэнгэл сум дахь аврах гал унтраах 39 дүгээр ангитай хамртан онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах болон галын аюулгүй ажиллагааны талаар танхимын болон тархалтын сургалтыг 2015 оны 1 дүгээр улиралд зохион байгууллаа.

Shuukh.mn хаягаар ирж буй албан бичигт өдөр бүр хяналт тавьж хугацаатай бичгийг хугацаанд нь холбогдох газруудад хүргүүлэн ажиллаж байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах "Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалт”-ын захиргаанаас зохион байгуулсан цэцэг тарих уралдаанд хамгийн олон цэцэг тарьсан байгууллагаар шалгарлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан "Шүүхийн захиргааны ажилтнуудын ажил, мэргэжлийн уралдаан, спортын наадам-2015”-д амжилттай оролцож 2 дугаар бүсээс эрэгтэй волейбол, теннис, шатрын төрөлд шалгарч нийт шүүхүүдийн хэмжээнд шалгарсан төрлүүдэд зохион байгуулагдсан улсын тэмцээнээс волейбол, теннисний төрөлд алтан медаль, шатрын төрөлд хүрэл медаль хүртэж нийлбэр дүнгээрээ 2 дугаар байр эзэлсэн.

 

Хоёр: Шүүхийн тухай багц хууль, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлагдсан дүрэм, журам, загварыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

Шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнууд шинээр батлагдсан дүрэм, журам болон бусад сэдвээр дотооддоо сургалтуудыг тогтмол зохион байгуулж байна. Тус шүүхийн захиргааны ажилтнуудаас /төрийн захиргааны албан тушаалтан/ шүүхийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журам, заавруудаар тест бэлтгэн шалгалт авч шалгалтын үр дүнгийн талаар хэлэлцэж ажиллаа.

Мөн 2015 онд шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нь ажлын төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудад, Их-Уул, Нөмрөг, Тэлмэн сумын төрийн албан хаагч нарт Эвлэрүүлэн зуучлалын талаар хичээл орж, сурталчилгааны хуудас хийж иргэдэд тараасан.

 

Гурав: Шүүн таслах ажиллагааны бэлтгэл, зохион байгуулалтыг хэвийн явуулах, хэргийн хөдөлгөөний удирдлагын арга хэмжээний талаар

Шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах бэлтгэл ажлыг зохион байгуулж биелэлтэд нь тухай бүр хяналт тавьж шүүх хуралдааны дуу, дүрс бичлэгийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг мэдээлэл технолгийн мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар бүрэн хангаж шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж, архивлан ажиллаж байна.

Хэргийн хөдөлгөөний менежментийг өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон Иргэн-2014, Judge-2005 программд хэргийн хөдөлгөөний хяналтыг байнга тавьж тухай бүр нь үүрэг даалгавар өгч ажиллаж байна.

 

Дөрөв. Шүүхийн хүний нөөцийн удирдлага,

хөгжлийг хангах арга хэмжээ:

Шүүхийн хүний нөөцтэй холбоотой тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтны хувийн хэрэгт тухай бүр баяжилт хийж, шүүхийн хүний нөөцийн программд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын мэдээллийг бүрэн орууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан орон тооны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2015 онд тус шүүхэд шинээр орон тоо нэмэгдээгүй байна.

Тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан С.Дуламсүрэнд төрийн захиргааны зэрэг дэв олгуулахаар танилцуулга, материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 25 дугаар тушаалаар Дэс түшмэлийн дөтгөөр зэрэг дэвтэй болсон. Мөн тус шүүхийн хамт олны хурлаар хэлэлцэн шүүгч Жамбалын Отгонхишигийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр, эвлэрүүлэн зуучлагч Раднасэнгийн Сарантуяаг "Өргөмжлөл”-өөр тус тус шагнуулахаар холбогдох материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн.

2015 оны 1 дүгээр улирлын байдлаар тамгын газрын даргын тушаалаар шүүгчид 4 удаа, шүүхийн захиргааны ажилтанд 1 удаа тус тус чөлөө олгосон байна.

 

Тав: Шүүхийн эдийн засаг, санхүүгийн хараат бус байдлыг

бэхжүүлэх арга хэмжээний талаар

Нягтлан бодох бүртгэлийн тооцоо, бүртгэлийг стандартын дагуу мөрдөн ажиллаж сар бүрийн мэдээ болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг хугацаанд нь хүргүүлсэн. Мөн тус шүүхийн 2014 оны санхүүгийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Завхан аймгийн аудитын газраар аудит хийлгэн "Зөрчилгүй” дүгнэлт авсан.

Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газарт шүүхийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах үүднээс шүүхэд гүний худаг гаргуулах хүсэлт хүргүүлэн төсвийг шийдвэрлүүлж гүйцэтгэгч компаниар "Тэсийн бүрд" ХХК шалгарч худгийн өрөмдлөгийн ажил эхэлсэн.

Шүүхийн цахим хуудсанд "Шилэн данс” булан нээж төсөв, санхүүгийн ил тод байдлыг ханган Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар "Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх тухай” тушаалыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар тушаалаар "Өмч хамгаалах байнгын зөвлөлийг” шинэчлэн байгуулж байгууллагын үндсэн хөрөнгийг 2014 он болон 2015 оны хагас жилийн байдлаар тооллого хийж шүүхийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж байна. Сум дундын 13 дугаар шүүх нь албаны 3 орон сууцтай /хашаа, байшин/ бөгөөд шүүгч Ж.Отгонхишиг, Б.Ихтамир, мэдээлэл лавлагааны ажилтан С.Дуламсүрэн нар байрладаг. Албаны орон сууц эзэмшигч нартай 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр "Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ”-г шинэчлэн байгуулж, актаар хүлээлгэн өгсөн.

 

Зургаа: Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах

арга хэмжээний талаар

Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод байлгах үүднээс шүүхийн цахим хуудсыг шүүхийн еөрнхий зөвлөлийн цахим хуудасны загвараар шинэчлэн тогтмол ажиллуулж, шинэ мэдээ мэдээллээр тогтмол хангаж байна.

2015 оны хагас жилд Тосонцэнгэл сумын иргэдээс шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийн санал асуулга авсан бөгөөд нийт 250 иргэн оролцсон бөгөөд иргэдийн саналд тулгуурлан шүүхийн үйл ажиллагааг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх талаар чиглэсэн ажлыг зохион байгуулж байна.

2015 оны 1 дүгээр улиралд тойргийн бүх сумуудаар, 2 дугаар улиралд Их-Уул, Тэлмэн, Нөмрөг сумуудаар нүүдэллэн ажиллаж шүүхийн үйл ажиллагаа болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээллийг хүргэж сумуудын нээлттэй танхимд байрлах шүүхийн мэдээллийн самбар дахь мэдээллээ шинэчлэн ажиллаа. "Шүүх байгуулах тухай” хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 4 хоногийн хугацаатай тойргийн бүх сумуудаараа дахин нүүдэллэн ажиллаж мэдээлэл, сурталчилгаа хийж, шүүхийн хагас жилийн тайлан мэдээ танилцуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүдэд ажиллагаа хийх зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Мөн тойргийн сумдын үүрэн холбооны хэрэглэгч нарт "Шүүх байгуулах тухай хууль”-ийн талаар товч мэдээлэл бүхий мессеж үйлчилгээг хүргэлээ. Мөн Тосонцэнгэл сумын "Эх нутаг FM-107.0”-аар шүүх байгуулах тухай хуулийн талаар иргэдэд мэдээллээ.

"Тосонцэнгэл сумын тайлан 2014” сэтгүүлд Шүүхийн үйл ажиллагаа, "Shuukh” апликейшнийг гар утсандаа хэрхэн суулгах болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээллийг нийтэлсэн. Мөн Тосонцэнгэл сумын хуулийн байгууллагуудтай хамтран 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр тус суманд "Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж шүүхийн үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилсан.

Завхан аймгийн Хуулийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан Шүүхийн танилцуулга, 2014 оны болон 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хянан шийдвэрлэгдсэн хэрэг маргаан болон Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл өгч харилцан ярилцсан.

Завхан аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран Завхан аймгийн Их-Уул суманд 2015 оны 05 дугаар сарын 29-нд өдөрлөг зохион байгуулж Их-Уул сумын төрийн байгууллага, ард иргэдэд шүүхийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, "Дэвжээ” тэмцээн зохион байгуулсан.

 

Долоо: Мэдээллийн технологийн чиглэлээр явуулсан

арга хэмжээний талаар

Шүүхийн мэдээллийн технологийн үйл ажиллагааны нийтлэг журмыг ханган ажиллаж байгаа бөгөөд өөрийн шүүхийн цахим хуудсыг тогтмол ажиллуулж өдөр тутам мэдээллийг шинэчилж байна. Шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд зохих журмын дагуу тогтмол байршуулж байна.

2015 оны хагас жилд /өмнөх оны шийдвэр, тогтоол дээр нэмж/ шүүхийн шийдвэрийн санд 140 шийдвэр, 18 шийтгэх тогтоол, иргэний хэргийн шүүх хуралдааны 98, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 28 тойм болон 83 шүүх хуралдааны тов оруулсан байна. Мөн 142 шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг хийгдэн архивлагдсан байна.

Шүүхийн байрны хяналтын камерыг байнгын хэвийн ажиллагаатай байлган шүүхийн байрны аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

 

Найм: Эвлэрүүлэн зуучлагчийн ажлын талаар

Сум дундын 13 дугаар шүүхийн орон тооны эвлэрүүлэн зуучлагч нь 2015 хагас жилийн байдлаар 96 өргөдөл хүлээн авснаас 75 өргөдөлд эвлэрлийн гэрээ байгуулж, 2 өргөдлийг уригдагч тал хаягтаа байхгүй үндэслэлээр, 7 өргөдлийг уригдагч тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан үндэслэлээр тус тус буцааж, 4 өргөдөл амжилтгүй болж, 8 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Эвлэрлийн гэрээ байгуулсан 75 өргөдлийн 15 өргөдлийг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

Шийдвэрлэгдсэн 79 өргөдлийг эрх зүйн төрлөөр нь авч үзвэл:

-Иргэний эрх зүйн маргаан 77 өргөдөл буюу 97.4 хувь,

-Гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргаан 2 өргөдөл буюу 2.6 хувь тус тус эзэлж байна.

Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчид хандсан иргэдийг 2014 оны бүтэн жилийг 2015 оны хагас жил болон тойргийн сумдаас авсан өргөдөлтэй харьцуулвал:

Сум

2014 оны бүтэн жил

2015 оны хагас жил

Өсөлт

Тосонцэнгэл

39

65

+ 26

Их-Уул

4

8

+4

Тэлмэн

2

6

+4

Нөмрөг

1

15

+14

Асгат

1

-

-1

Тэс

-

1

+1

Баянтэс

-

1

+1

 

2014 онд Сум дундын 13 дугаар шүүх нь 49 өргөдөл хүлээн авч байсан бол 2015 оны хагас жилээр 96 өргөдөл хүлээн авч 2014 оны бүтэн жилтэй харьцуулахад хүлээн авсан өргөдлийн тоо 2 дахин өссөн байна.

Сум дундын 13 дугаар шүүх нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчилах зорилгоор тус шүүх дахь Эвлэрүүлэн зуучлалын талаар нэрийн хуудас бэлтгэн тарааж байгаа нь мөн үр дүнгээ өгч байна.

 

Ес: Шүүн таслах ажиллагааны талаар

1. Иргэний хэрэг

Тус шүүх нь 2014 оны үлдэгдэл 35 иргэний хэрэг дээр 2015 оны хагас жилийн байдлаар шинээр 183 нэхэмжлэл нийт 218 нэхэмжлэлийг хүлээн авсан байна.

2015 оны хагас жилийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас тус шүүхэд ирүүлсэн 218 нэхэмжлэлээс 41 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг нь авч үзвэл шүүхэд харьяалагдахгүй үндэслэлээр 3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр 38 нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзсан байна.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийт 140 нэхэмжлэл, гомдол, хүсэлтэд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэжээ. Эдгээр 140 иргэний хэргээс 40 хэргийг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 28 хувийг хялбаршуулсан журмаар, үлдэх 100 хэргийг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 72 хувийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 40 иргэний хэргийг үндэслэл тус бүрээр нь авч үзвэл: Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр 11 хэргийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр 11 хэргийг, зохигч эвлэрсэн үндэслэлээр 18 хэргийг тус тус хянан шийдвэрлэсэн байна.

Хянан шийдвэрлэсэн иргэний хэргүүдийг эрх зүйн төрлөөр нь авч үзвэл иргэний хуулиар 38 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 27.1 хувийг, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 79 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 56.4 хувийг, гэр бүлийн тухай хуулиар 14 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 10 хувийг, хөдөлмөрийн тухай хуулиар 7 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 5 хувийг, газрын тухай хуулиар 2 хэрэг буюу нийт шийдвэрлэсэн хэргийн 1.4 хувийг тус тус эзлэж байна.

Иргэний хэрэг үүсгэж шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 100 хэргээс 86 хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 4 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 10 хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож болгож шийдвэрлэсэн байна.

2015 оны хагас жилийн байдлаар иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамжаар төсөвт 10.071.507 төгрөгийг оруулж, 4 иргэний хэрэгт 145.185 төгрөгний улсын тэмдэглтийн хураамжийг буцаан олгож, 24 хэрэгт нийт 1.684.800 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байна.

 

 

 

2. Эрүүгийн хэрэг

Тус шүүх нь 2014 оны үлдэгдэл 6 хүнд холбогдох 5 эрүүгийн хэрэг дээр тус сум дахь сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 23 хүнд холбогдох 20 хэрэг хүлээн авч нийт 29 хүнд холбогдох 25 эрүүгийн хэргээс22 хүнд холбогдох 18эрүүгийн хэргийг шийдвэрлэж, 2 хүнд холбогдох 2 эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэээр буцааж, 5 хүнд холбогдох 5 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна.

Хянан шийдвэрлэсэн хэргээс 15 хэргийг шүүгч дангаар, 3 хэргийг бүрэлдэхүүнтэйгээршийдвэрлэж, 14хүнд хорих ял оногдуулж, 3 хүнд баривчлах ял, 2 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, 3 хүнийг цагаатгасан байна.

Нийт 19 хүн ял шийтгүүлсний 14 хүн буюу 76.6%-д нь хорих ял, 3 хүн буюу 15.7%-д нь баривчлах ял, 2 хүн буюу 10.5%-д нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус оногдуулсан байна.

Хорих ял оногдуулсан 14 хүний 5 хүн буюу 35.7%-д нь хорих ялыг биечлэн эдлүүлж, 9 хүн буюу 64.2%-д нь хорих ялыг тэнсэж хянан харгалзсан байна.

Хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн 2 ялтныг чанга дэглэмтэй хорих ангид, 3 ялтныг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус ялэдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрх ял шийтгүүлсэн 19хүнээс урьд нь ял шийтгүүлсэн 2хүн байгаа бөгөөд энэ нь нийт ял шийтгэгдсэн хүмүүсийн 10.5%-ийг эзэлж байна.

Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 9 хүн байгаа бөгөөд ял шийтгүүлэгсдийн 47.3%-ийг эзэлж байна.

Бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн 3 хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд энэ нь нийт шийдвэрлэсэн хэргийн 16.6%-ийг эзэлж байна.

Гэмт хэрэгт ял шийтгүүлэгсэдийг насны байдлаар нь авч үзвэл 16-17 насны 2 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 10.5%-ийг, 18-29 насны 9 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 47.3 %-ийг, 30-34 насны 2 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 10.5%-ийг, 35-аас дээш насны 6 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 31.5%-ийг тус тус эзэлж байна.

Боловсрол, эрхэлсэн ажлын байдлаар нь авч үзвэл дээд боловсролтой 1 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 5.2 %-ийг, бүрэн дунд боловсролтой 6 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 31.5 %-ийг, бүрэн бус дунд боловсролтой 8 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 42.1%-ийг, бага боловсролтой 3 хүн буюу ял шийтгүүлэгсдийн 15.7%-ийг, боловсролгүй 1 хүн буюу ял шийтгүүлэгсэдийн 5.2%-ийг тус тус эзэлж байна.

Ял шийтгүүлэгсэдийн ажил эрхлэлтийн байдлыг нь авч үзвэл эрхэлсэн ажил, сургуульгүй хүн 17, малчин мэрэгэжилтэй 2 хүн тус тус байна.

Хянан шийдвэрлэгдсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 3 буюу шийдвэрлэсэн хэргийн 16.6%-ийг, Хүүхэд гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 1 буюу шийдвэрлсэн хэргийн 5.5%-ийг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 3 буюушийдвэрлэсэн хэргийн 16.6%-ийг, нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2 буюу шийдвэрлэсэн хэргийн 11.1%-ийг, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 3 буюу шийдвэрлэсэн хэргийн 16.6%-ийг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 5 буюу шийдвэрлэсэн хэргийн 27.7%-ийг, Албан тушаалын эсрэг гэмт хэрэг 1 буюу шийдвэрлэсэн хэргийн 5.5%-ийг тус тус эзэлж байна.

Шүүхээр шийдвэрлэсэн хохирлын хэмжээ 56.721.624төгрөг байгаа бөгөөд үүнээс улсад 2.150.435 сая төгрөгийн хохирол, иргэдэд54.571.189 төгрөгийнхохирол тус тус учирчээ.

 

3. Захиргааны зөрчил

2015 оны хагас жилийн байдлаар 77 хүнд холбогдох 77 захиргааны зөрчлийн материал хүлээн авч хянан шийдвэрлэснээс 4 хүнд захиргааны арга хэмжээ авахаас татгалзаж, 3 хүнийг 15000-20000 төгрөгөөр торгох, 70 хүнийг 7-28 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл тус тус ногдуулсан байна.

 

 

 

ТАЙЛАН БИЧСЭН:

 

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА П.ДОРЖБАЛ

 

 

 

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 575   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Зургаадугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930