Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-03-2017, 10:17   Хэсэг: Тамгын газрын тайлан   Сэтгэгдэл: 0  

ТАМГЫН ГАЗРЫН 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

2016.11.24                                                                                                                                                    Тосонцэнгэл сум

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар нь Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс Монгол Улсын Шүүхийн хэмжээнд дэвшүүлсэн зорилго, зорилтыг тус шүүхдээ хэрэгжүүлж, шүүхийн захиргаа, хэргийн хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтыг хэрэгжүүлж шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг ханган ажиллаж байна.


 

Нэг: Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалах

Шүүхийн тамгын газар нь шүүгч, шүүхийн байрны аюулгүй байдлыг 5 дугаар тойргийн Тахарын албаны Тосонцэнгэл сум дахь Тахарын хэсэгтэй /татан буугдсанаас хойш Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэстэй/ 2016 онд хамтран ажиллах төлөвлөгөө гарган, төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга "Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн байранд дагаж мөрдөх журам”-ыг баталж хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Тахарын алба татан буугдаж Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан "Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах”, "Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах” журмууд батлагдсан. Энэ талаар тус шүүхийн тамгын газраас Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн алба хаагчдийг хамруулсан уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж журмын хэрэгжилтийн талаар нэг мөр ойлголтыг хэвшүүллээ. "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн гар цүнх, бусад овор ихтэй эд зүйлийг хадгалах төмөр шүүгээг байгууллагын орох хэсэгт байрлуулан, гар цүнх, эд зүйлсийг хадгалан нэвтрүүлж шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөн шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогч нарыг гар металл илрүүлэгчээр шалган, шүүх хуралдааны дэг сахиулагч нь шүүхийн байранд дагаж мөрдөх журамд заасны дагуу шүүх хуралдаан болохын өмнө шүүх хуралдааны танхимд үзлэг хийж шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

 

 

2016 онд тус шүүхийн шүүгч нарт шүүн таслах үйл ажиллагаанд хэргийн оролцогч болон бусад этгээд, хуулийн этгээдийн зүгээс нөлөөлөх оролдлого хийсэн болон нөлөөлсөн тохиолдол гараагүй байна.

Шүүхийн аюулгүй байдал, ажиллах нөхцлийг хангах үүднээс галын багаж хэрэгслийн бүрэн бүтэн байдалд өдөр тутам хяналт тавин ажиллаж байна. Мөн Тосонцэнгэл сум дахь аврах гал унтраах 39 дүгээр ангитай хамртан онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах, галын аюулгүй ажиллагааны талаар танхимын болон тархалтын сургалт, гал гарсан үед галын хорыг хэрхэн ашиглах зааварчилсан үзүүлэх сургалтуудыг тус тус зохион байгуулсан.

2016 оны байдлаар иргэний хэргийн хариуцагч албадан ирүүлэх тухай 4 шүүгчийн захирамж, эрүүгийн хэрэгт 2 гэрчийг албадан ирүүлэх тухай 2 шүүгчийн захирамж гарсны дагуу ажиллагаа явагдаж 100% биелэгдсэн байна. Дээрх 6 шүүгчийн захирамжийн 2 захирамж нь тахарын албаны үед, 4 захирамж нь Тахарын алба татан буугдсанаас хойш Цагдаагийн байгууллага гүйцэтгэсэн байна. Мөн 2015 оны үлдэгдэл "Хариуцагчийг эрэн сурвалжлах тухай” 1 шийдвэр гарсны дагуу ажиллагаа явагдаж хариуцагчийн хаягийг тогтоосон байна. 2016 онд нийт 4 иргэний хэргийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах шийдвэр гарснаар 1 хариуцагчийн хаягийг тогтоож /тахарын хэсэг/, 3 хариуцагчийг эрэн сурвалжилж байна. Эдгээр 4 шийдвэрийн 3 нь Тахарын албаны үед, 1 шийдвэр нь Тахарын алба татан буугдсанаас хойш гарсан байна. Эдгээр шийдвэр, захирамжийн талаар хэрэгжүүлж байгаа ажилд тамгын газрын даргын зүгээс байнгын хяналт тавьж, тухай бүр мэдээлэл авч ажиллаж байна.

Тус шүүхийн байрны гадна болон дотор хяналтын камерууд суурьлуулагдсан бөгөөд мэдээлэл технологийн мэргэжилтэн хэвийн ажиллагааг хянан шүүхийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөн тамгын газрын даргын 2016 оны 19 дүгээр тушаалаар шүүхийн хамгаалалтын бүсийг шинэчлэн баталж, шүүхийн байр, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангаж байна.

 

Хоёр: Шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах

2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 2016 оны анхны зөвлөгөөнөө зохион байгуулсан. Зөвлөгөөнийг 2016 онд 14 хоног тутамд хийж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 14 хоногт хийсэн ажил цаашид хийх ажлынхаа талаар хэлэлцэж ажиллаа. Мөн 1 дүгээр улиралд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын зөвлөгөөнөөр шүүхийн хөдөлмөрийн дотоод

 

журмыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шинээр баталсан дүрэм, журам, зааварт нийцүүлэн боловсруулж шинэчлэн баталсан.

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхийн тамгын газраас Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, /5 дугаар тойргийн Тахарын албаны Тосонцэнгэл сум дахь Тахарын хэсэг/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шинжилгээний хэсэг болон тус суманд өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгч нарыг оролцуулан хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвлөгөөнд оролцсон байгууллагуудад Шүүхийн тамгын газраас шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн болон 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцууллаа. Мөн шүүн таслах ажиллагааны мэдээлэл болон оролцсон байгууллагууд 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар товч танилцуулж, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, захиргааны зөрчил болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц дахь алдаа зөрчил, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж нэгдсэн зөвлөмж гаргалаа.

Тамгын газрын даргын тушаалаар "Баримт бичиг нягтлан шалгах комисс” байгуулан комисс нь тамгын газрын даргын үүрэг болгосны дагуу 2016 онд нийт 4 удаа хуралдаж 2016 оны 3 дугаар улирлын байдлаар байгууллагын архивт хадгалагдаж байгаа 2003-2010 онуудын иргэний хэргээс устгах хэргийн жагсаалт гаргасан. 1966 оноос 1998 он хүртэлх эрхийн актуудыг цахим архивт шилжүүлэхэд бэлэн болгосон. Мөн архивт хадгалагдаж байгаа өнгөн хувь, иргэний хэргүүд, бүртгэл болон бусад баримт бичгүүдийг он тус бүрээр нь нэг бүрчлэн тоолж архивын хадгаламж нэгжийн бүрэн бүтэн, эмх цэгцтэй байдлыг ханган ажиллаж байна. Ингэснээр шүүгч, шүүгчийн туслах болон иргэд олон нийтийг мэдээллээр хангах, лавлагаа олгоход эмх цэгцтэй, хурдан шуурхай болсон бөгөөд 2016 онд шүүгч нар 22 удаа, шүүгчийн туслах нар 34 удаа архиваас баримт, өнгөн хувь, хэрэг авч ашигласан бөгөөд иргэнд 10 удаа, хуулийн этгээдэд 19 удаа лавлагаа, мэдээлэл олгосон байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутгийн захиргааны байгууллагатай хамтран 2016 онд иргэдийн төлөөлөгчөөр ажиллах /Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан шаардлага хангасан/ 2040 иргэдийн мэдээллийн санг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн. Мэдээллийн санг нутгийн захиргааны байгууллагаас тус суманд байнга

 

оршин суудаг 25 нас хүрсэн нийт хүн амын судалгааг авч 7 багийн засаг дарга нартай хамтран бүрдүүлсэн.

Тус шүүхэд 2016 онд ажиллах иргэдийн төлөөлөгч нарт шүүхийн тамгын газрын дарга П.Доржбал "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн программ”, шүүгчийн туслах Б.Булгантамир "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох журам”, шүүгчийн туслах Г.Баттулга "Иргэдийн төлөөлөгч тангарах өргөх” журам, "Иргэдийн төлөөлөгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх” гэсэн сэдвүүдээр нийт 5 удаа сургалт зохион байгуулж, тус шүүхээс бэлтгэсэн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан гарын авлага тарааж ажилласан бөгөөд 8 иргэдийн төлөөлөгч нарт ганцаарчилсан сургалтыг зохион байгуулсан. Мөн "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах” журамд өөрчлөлт орсон, иргэдийн төлөөлөгчийн жишиг тоо шинэчлэгдэн батлагдсантай холбоотой сум орон нутгийн иргэд, байгууллагуудад мэдээлэл, сургалт зохион байгуулсан.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг Тосонцэнгэл сум болон тойргийн сумууддаа сурталчилан ажилласны үр дүнд 2015 онтой харьцуулахад энэ онд хүлээн авсан өргөдөл 14,6 хувиар, эвлэрлийн гэрээ байгуулсан өргөдөл 5 хувиар тус тус өссөн байна. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2016 онд шийдвэрлэсэн маргаан нь шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн 50,4 хувийг эзэлж байна. Эвлэрүүлэн зуучлагч нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 01 тоот Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн тогтоолын талаар болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ололт амжилтын талаар сургалт зохион байгуулсан.

Шүүхийн мэдээлэл технологийн үйл ажиллагааны нийтлэг журмыг ханган ажиллаж байгаа бөгөөд өөрийн шүүхийн цахим хуудсыг тогтмол ажиллуулж өдөр тутам мэдээллийг шинэчилж байна. Шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах бэлтгэл ажлыг зохион байгуулж тухай бүр хяналт тавьж шүүх хуралдааны дуу, дүрс бичлэгийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг мэдээлэл технолгийн мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар бүрэн хангаж шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулж, архивлан ажиллаж байна. Шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тов, тойм зэргийг шүүхийн шийдвэрийн цахим санд зохих журмын дагуу тогтмол байршуулж байгаа бөгөөд 2016 онд шүүхийн шийдвэрийн цахим санд иргэний хэргийн 232 шийдвэр, эрүүгийн хэргийн 29 шийтгэх тогтоол, иргэний хэргийн 235, эрүүгийн хэргийн 55 тойм болон 67 /1 шүүх

 

хуралдааны товд 1-9 хүртэл шүүх хурал зарлагдсан/ шүүх хуралдааны тов оруулсан байна. Мөн 294 шүүх хуралдааны дуу, дүрс бичлэг хийгдэн архивлагдсан байна. Хэргийн хөдөлгөөний менежментийг өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгон Иргэн-2014, Judge-2005 программд хэргийн хөдөлгөөний хяналтыг байнга тавьж 14 хоног тутмын шүүгч, ажилтнуудын зөвлөгөөнд Иргэн-2014 программ болон шүүхийн шийдвэрийн цахим санд оруулсан шийдвэр, тогтоол, захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааны зар, тойм зэргийн талаарх мэдээллийг мэдээлэл технологийн мэргэжилтэн шүүгч тус бүрээр танилцуулдаг болсноор холбогдох эрхийн акт болон бусад мэдээллүүд хугацаа алдалгүй гарч хэвшсэн. Мөн шүүгчийн туслах нарын эмхэтгэсэн иргэний болон эрүүгийн хэрэг тус бүрт хэргийн хөдөлгөөний стандартыг баримталсан байдал, хэргийн эмхэтгэл болон хэрэг эмхэтгэх хугацааг хэрхэн мөрдөж ажиллаж байгаад байнгын хяналт тавьж нэг бүрчлэн шалгаж тухай бүр заавар зөвлөгөө өгч хэргийн хөдөлгөөний удирдлагаар ханган ажиллаж байна. Ингэснээр шүүгчийн туслах нар хэргийг хугацаандаа эмхэтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарах хэргийн хөдөлгөөний стандартын зөрчилгүй болсон.

Shuukh.mn хаягаар ирж буй албан бичигт өдөр бүр хяналт тавьж хугацаатай бичгийг хугацаанд нь холбогдох газруудад хүргүүлэн ажиллаж байна.

2016 онд тамгын газрын дарга шүүгчид тушаалаар 2 удаа, чөлөөний хуудсаар 1 удаа, шүүхийн захиргааны ажилтанд тушаалаар 10 удаа, чөлөөний хуудсаар 4 удаа тус тус чөлөө олгож, шүүхийн захиргааны 1 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан байна. Мөн эд мөрийн баримт устгах комисс томилон эрүүгийн 10 хэргийн 21 ширхэг эд мөрийн баримт устгасан байна.

Тус шүүхээс гарах 2016 оны хагас жилийн статистик тоо мэдээ, тайланг тогтоосон хугацаанд нь тухай бүр гаргаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд хүргүүллээ.

 

Гурав: Шүүхийн хүний нөөцийг удирдах

Тус шүүх нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан орон тооны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргад хүсэлт хүргүүлэн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний 03/423 дугаар албан тоотын дагуу эвлэрүүлэн зуучлагчийн туслах авч ажиллуулсан. Мөн төрийн захиргааны албан хаагчидтай үр дүнгийн гэрээ, төрийн үйлчилгээний ажилтнуудтай

 

 

хөдөлмөрийн гэрээ байгуулан тайлангийн хурлаар үр дүнг хэлэлцэн ажиллаа. Мөн 2016 онд шүүгчийн туслах нарыг шүүгч тус бүрээр сэлгүүлэн ажиллуулсан.

2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан "Шүүхийн архивт албан хэрэг хөтлөх ур чадвар” сэдэвт сургалтанд архив бичиг хэргийн эрхлэгч Д.Ренчинсүх, "Шүүхийн мэдээллийн технологийн аюулгүй байдал” сэдэвт сургалтанд мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баттулга, Шүүхийн нягтлан бодогч нарын сургалтанд нягтлан бодогч Г.Баатармаа, эвлэрүүлэн зуучлагч нарын давтан сургалтанд эвлэрүүлэн зуучлагч Р.Сарантуяа нар бүрэн хамрагдлаа. Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад тамгын газрын дарга П.Доржбал "Бусадтай харилцах чавдар”, "Багт гүйцэтгэх үүргээ тодорхойлох”, ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шүүхэд хэрэглэхэд анхаарах зарим асуудал”, шүүгч Б.Ихтамир "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд анхаарах зарим асуудал”, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баттулга "Шүүхийн мэдээллийн технологийн аюулгүй байдал, техник хэрэгслийн зүй зохистой хэрэглээ” зэрэг сэдвээр дотооддоо сургалт зохион байгууллаа. Мөн шүүгч тус бүр өөрсдийн шийдвэрлэсэн хэргийн шийтгэх тогтоол, шийдвэр, захирамжаас сонгон авч бусад шүүгч нартай санал солилцон ололттой болон цаашид анхаарах асуудлын талаар дүгнэн ярилцлаа. Шүүгч тус бүр өөрсдийн шийдвэрлэсэн хэргийн шийтгэх тогтоол, шийдвэр, захирамжаас сонгон авч бусад шүүгч нартай санал солилцон ололттой болон цаашид анхаарах асуудлын талаар дүгнэн ярилцлаа.

Шүүхийн захиргааны ажилтнуудын хамт олны хурлаар хэлэлцэн тус шүүхийн ёс зүйн хороог шинэчлэн байгуулж төрийн албан хаагчийн болон шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг ханган, хяналт тавин ажиллаж байна. Шүүхийн ёс зүйн хороо шүүхийн захиргааны ажилтнуудад "Шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулсан. 2016 онд тус шүүхийн захиргааны ажилтнуудтай холбоотой ёс зүйн зөрчлийн өргөдөл, гомдол ирээгүй байна.

Шүүхийн хүний нөөцийн холбоотой тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хувийн хэрэгт тухай бүр баяжилт хийж, шүүхийн хүний нөөцийн программд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын мэдээллийг бүрэн оруулж байна.

 

 

 

Дөрөв: Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах

Нягтлан бодох бүртгэлийн тооцоо, бүртгэлийг стандартын дагуу мөрдөн ажиллаж сар бүрийн мэдээ болон хагас, бүтэн жилийн санхүүгийн тайланг хугацаанд нь хүргүүлсэн. Мөн тус шүүхийн 2015 оны санхүүгийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Завхан аймгийн аудитын газраар аудит хийлгэн "Зөрчилгүй” дүгнэлт авсан.

2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зөөврийн комьпютер, принтер, бичгийн төмөр шүүгээ, шуудангийн богц /6 ширхэг/, баримт шинжлэн судлах төхөөрөмж /иж бүрэн/ зэргийг хуваарьласныг үндсэн хөрөнгөд бүртгэн шүүхийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байна. Мөн Төрийн өмчийн хорооны хөрөнгийн тооллогыг хийсэн. 2016 оны 1, 2, 3 дугаар улирлын санхүүгийн тайлан, 2017 оны төсвийн төсөл бэлтгэн Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн.

Шүүхийн цахим хуудсанд "Шилэн данс” булан нээж төсөв, санхүүгийн ил тод байдлыг ханган Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар "Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх тухай” тушаалыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар тушаалаар "Өмч хамгаалах байнгын зөвлөлийг” шинэчлэн байгуулж байгууллагын эд хөрөнгийг 2016 оны хагас, бүтэн жилээр тоолж эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллаж байна. Тус шүүх нь албаны 3 орон сууцтай /хашаа, байшин/ бөгөөд ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг, шүүгч Б.Ихтамир, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баттулга нар байрлаж байна. Албаны орон сууц эзэмшигч нартай "Албаны орон сууц эзэмшүүлэх гэрээ”-г дахин 1 жилээр сунгасан.

 

Тав: Шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан "2016 оны онцлох ажил”-н хүрээнд шүүхийн нээлттэй, хүртээмжит үйлчилгээний шинэ стандартыг малчдад чиглүүлж 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхийн харьяаллын хамгийн хол сум болох Завхан аймгийн Тэс, Баянтэс сумдын зааг нутаг Булаг гэх газар ШҮҮХ-МАЛЧИН ТАНД өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт оролцсон иргэд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлснийг өдөр тутмын ӨНӨӨДӨР, 7 хоног тутмын ЗАВХАН зэрэг сонин болон http://zavkhan.gov.mn/http://ekhoron21.mn/ сайтуудад

 

"Малчид шүүхийн тухай ярьж байна” сэдвээр нийтэллээ. Мөн өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон иргэдэд тахарын хэсгийн /одоогийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тасаг/ алба хаагч нар "Гэрч, хохирогчийг хамгаалах нь” сэдвээр сургалт зохион байгуулж иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.

2016 онд тойргийн бүх сумдаар нийт 4 удаа нүүдэллэн ажиллаж шүүхийн үйл ажиллагаа болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээллийг хүргэж сумуудын нээлттэй танхимд байрлах шүүхийн мэдээллийн самбар дахь мэдээллээ шинэчиллээ. Сум бүрт иргэд болон төрийн албан хаагчидтай уулзаж, 2015 онд хянан шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн талаар болон шүүхийн шинэтгэл, түүний үр дүн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Уулзалтад 7 сумын 600 орчим иргэд оролцож сонирхсон асуултандаа хариулт авч санал сэтгэгдэлээ хэллээ. Мөн Завхан аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын нээлттэй ил тод байдлыг хангах, шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг сурталчилах” зорилготой баталсан хөтлөбөрийн хүрээн дэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан С.Дуламсүрэн оролцон тойргийн бүх сумдаар, тамгын газрын дарга П.Доржбал Тосонцэнгэл суманд шүүхийн шинэтгэл түүний үр дүн, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон шүүхийн үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийж, шүүхийн үйл ажиллагааг ард иргэдэд сурталчиллаа.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас Тосонцэнгэл сумын худалдааны гудамжны сурталчилгааны самбарт "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн”-н мэдээллийг байршууллаа.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ахмадын холбооноос сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулагддаг цугалралтад буюу 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхийн тамгын газрын дарга П.Доржбал "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн” болон шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж тэдний санал сэтгэгдлийг сонслоо. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчилах зорилгоор Тосонцэнгэл суманд жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг бизнес эрхлэгчдэд, Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулж буй банкууд болон Их-Уул сумын иргэдэд Эвлэрүүлэн зуучлалын тухай сургалтыг зохион байгуулж, шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэл, түүний үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

 

 

Тамгын газрын дарга П.Доржбал Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахлах ангийн 8 бүлгийн 228 сурагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, шүүхийн шинэтгэл түүний үр дүн болон шүүхийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Шүүхэд хандсан иргэдийн сэтгэгдлийг авч "Шүүхэд баярлалаа” сэдвээр өөрийн шүүхийн вэйб сайт болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн сайтад мэдээллэн ажиллаа.

 

 

 

ТАЙЛАН БИЧСЭН:

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА П.ДОРЖБАЛ


Нийтэлсэн court_toson   Үзсэн: 438   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Зургаадугаар сар 2020    »
ДаМяЛхаПүБаБямНям
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930