Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

1930 онд Завхан аймгийн шүүх байгуулагдсаны дараа 1947 онд Наран суманд төвлөрсөн Ардын шүүх байгуулагдаж, 1943 онд сум хороодын захиргаанаас шүүн таслах үйл ажиллагааг тусгаарлаж, хөдөөд нүүдлийн шүүх ажиллуулах болсноор 1947 оноос Завхан аймгийн зүүн бүсийн Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Наран, Их-Уул, Хуягт сумдыг харьяалах нүүдлийн шүүх Наран суманд төвлөрөн ажиллах болжээ.

Тухайн нүүдлийн шүүхийн анхны шүүгчээр Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат П.Цэдэн-Иш ажиллаж байжээ.

1963 оноос 1000 гаруй ажилчинтай Мод боловсруулах комбинат, Барилга Угсралтын контор, Нийтийн Ахуйнүйчилгээний газар байгуулагдан өргөжин тэлж Тосонцэнгэл орон нутгийн харьяалалтай хот болсноор 1963 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 512 дугаар тогтоолоор Тосонцэнгэл хотод бие даасан шүүх байгуулагдсан байна.

1992 оны Үндсэн хуулиар шүүхийн шинэ тогтолцоог бий болгосны дагуу, 199З оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх байгуулах тухай Монгол Улсын хуулиар Тосонцэнгэл хотын Ардын шүүх нь Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх болон өөрчлөгдөж, Завхан аймгийн баруун чиглэлийн Идэр, Тэлмэн, Нөмрөг, Их-Уул, Тосонцэнгэл сумдыг харьяалан ажиллаж байгаад 2007 оны 08 сарын 14-ний өдрийн Шүүх өөрчлөн байгуулах тухай Монгол улсын хуулиар Тосонцэнгэл, Асгат, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Түдэвтэй, Тэлмэн, Тэс зэрэг 9 сумдыг харьяалан шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байна.

Тус шүүхийн ерөнхий шүүгчээр Н.Чойсүрэнжав, Д.Шадав, Г.Дармаа, Д.Цэвээнсүрэн, С.Ванчигравдан, Ц.Алтанцол, Б.Цэрэнбат, Ц.Батхүү, Е.Цогтзандан, Ц.Баасанжав, Д.Мөнхөөнар тус тус ажиллаж байсан.

Шүүгчээр Дамбийням, Д.Дэжид, Ж.Нямдорж, Д.Шагдарсүрэн, И.Чимэдбадам, Н.Раднасэд, Д.Оюунчимэг, С.Энхтөр, Г.Батбаатар, Д.Сарантуяа, Т.Баасанжаргал нар, тамгын албаны төлөөлөгчөөр Л.Жадамбаа, тамгын албаны даргаар Д.Баттулга нар ажиллаж байжээ.

Шүүхийн тухай багц хууль шинэчлэгдэн батлагдаж Шүүх байгуулах тухай хуулиар Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх нь "СУМ ДУНДЫН 13 ДУГААР ШҮҮХ” болон өөрчлөгдсөн.

2015 оны 07 дугаар сарын 01-с өдрөөс ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХ болон өөрчлөгдсөн.

2015 онд тус шүүх нь 21 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Ерөнхий шүүгч 1, шүүгч 3, тамгын газрын дарга, шүүгчийн туслах 4, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, мэдээлэл технологийн мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны ажилтан, эвлэрүүлэн зуучлагч, архив бичиг хэргийн эрхлэгч, нягтлан бодогч, нярав, бичиг хүргэгч, жолооч, үйлчлэгч, галч 2 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Одоо тус шүүхийн ерөнхий шүүгчээр Ч.Энхтөр, шүүгчээр Ж.Отгонхишиг, Б.Ихтамир, Б.Уртнасан, тамгын газрын даргаар П.Доржбал нар ажиллаж байна.

Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Аравдугаар сар 2017    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031