Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/


ШҮҮХИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ дүрмийн зорилго нь бүх шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны ажилтан зэрэг шүүхийн захиргааны болон үйлчилгээний ажилтны /Цаашид "шүүхийн ажилтан” гэх/ мөрдөх ёс зүй, зан үйлийг тогтоон хэвшүүлэхэд оршино.

1.2.Уг дүрмийн эрх зүйн зохицуулалтын үндэс нь Шүүхийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”, 1999 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний тухай дүрэм” болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийн хэм хэмжээ, зарчим байна.

Хоёр. Шүүхийн ажилтны ёс зүйн зөрчил

2.1. Шүүхийн ажилтны ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль тогтоомж болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай буюу санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.

2.2. Шүүхийн ажилтны үйл ажиллагаа, зан байдал нь шүүхийн талаар олон нийтийн ойлголт, санаа бодол, итгэл үнэмшилд чухал нөлөөтэй тул шүүхийн ажилтан бүр шүүхийн нэр хүндэд харшилсан ёс зүйн аливаа зөрчлийг гаргахгүй байх үүрэгтэй.

ГуравШүүхийн ажилтны ёс зүйн ерөнхий шаардлага

3.1. Шүүхийн ажилтан нь ёс зүйн дараах ерөнхий шаардлагыг биелүүлж ажиллана. Үүнд:

3.1.1. Шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй хэрэг, маргааны оролцогч, шүүхэд хандсан иргэн, хуулийн этгээд болон хамт ажиллаж байгаа хүмүүстэй үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүй, хүндэтгэлтэй, тэгш, шударга харилцах;

3.1.2. Албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах;

3.1.3. Шүүх гагцхүү хуульд захирагдан, шударга, алагчлалгүй ажиллаж чадна гэсэн итгэлийг өөрийн үйл ажиллагаа, үг яриагаар төрүүлж чадахүйц харилцааны соёл, мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх;

3.1.4. Шүүхийн байгууллагад ажиллаж байгаа хэн нэгний хувийн болон гэр бүлийн байдал, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар аливаа мэдээллийг бусдад тараахгүй байх;

3.1.5. Хамт ажиллаж байгаа хүмүүст хууль тогтоомжийн болон ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байхыг шаардах;

3.1.6. Хууль тогтоомж болон удирдлагаас өгсөн даалгаврын дагуу хүлээсэн ажил, үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн ажилтан бусад ажилтнуудаас илүү эрх эдлэхгүй байх;

3.1.7. Албан үүргээ гүйцэтгэсний улмаас илэрхий болсон хувь хүн, байгууллага, төрийн нууцыг задруулахгүй байх;

3.1.8. Хэргийн оролцогчидтой хувийн харьцаанд орохгүй байх;

Дөрөв. Шүүхийн ажилтны мэргэжлийн ёс зүйн шаардлага

4.1. Шүүхийн ажилтан нь мэргэжлийн ёс зүйн дараах шаардлагыг баримтлан ажиллана. Үүнд:

4.1.1. Хууль тогтоомж, "Хэргийн хөдөлгөөний стандарт” болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх;

4.1.2. Шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргааны талаар тухайн хэргийн оролцогч, сонирхогч этгээдэд мэргэжлийн зөвлөгөө өгөхгүй, аливаа хэлбэрээр бусдад зуучлахгүй байх;

4.1.3. Шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нь хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч зэрэг хэргийн оролцогчидтой төрөл садан, найз нөхдийн болон ойр дотны харилцаатай бол сонирхолын зөрчилтэй гэдгээ шүүгч, тамгын газар, хэлтэс, албаны даргад бичгээр мэдэгдэж, тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд оролцохоос татгалзах;

4.1.4. Эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар хувийн таамаглал, урьдчилсан дүгнэлтээ бусдад илэрхийлэхгүй байх;

4.1.5. Удирдах албан тушаалтан, Ерөнхий шүүгч, шүүгчийн хууль бус аливаа шаардлага, хүсэлтээс татгалзах, энэ талаар холбогдох албан тушаалтан, байгууллагад мэдэгдэх;

4.1.6.Хөдөлмөрийн сахилга бат, байгууллагын дотоод журмыг чанд сахин ажиллах;

4.1.7. Өөрийн гадаад төрх байдал, хувцаслалтаараа төрийн алба болон шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдэд хүндэтгэлтэй хандах;

4.1.8. Хүнд суртал гарган бусдыг чирэгдүүлэхгүй байх;

4.1.9. Шүүхийн байгууллагын эд хөрөнгийг ариг, гамтай ашиглаж, зүй зохистой зарцуулах;

Тав. Ёс зүйн бусад шаардлага

5.1. Шүүхийн ажилтан нь ёс зүйн дараах шаардлагыг баримтлан ажиллана. Үүнд:

5.1.1. Өөрийн ажил, албан тушаал, чиг үүрэг, шүүхийн үйл ажиллагааны талаар бусдад үнэн зөв мэдээлэл өгдөг байх;

5.1.2. Хөрөнгө орлогын мэдүүлгээ зохих журмын дагуу хуулийн хугацаанд үнэн зөв гаргаж өгөх;

5.1.3. Ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх;

5.1.4. Ажлын бус цагаар шүүхийн нэр хүндэд харшлах аливаа зохисгүй байдлыг гаргахгүй байх;

Зургаа . Хариуцлага

6.1.Энэ дүрмийг зөрчсөн шүүхийн ажилтанд Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулна.


 

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ


Тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/2 дугаар тушаалаар байгуулагдсан. Тус ёс зүйн зөвлөлийн даргаар мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Баттулга, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Н.Энхцэцэг шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Нарангэрэл нар ажиллаж байгаа юм.

Ёс зүйн зөвлөлийн бүрэн эрх

1. Шүүхийн захиргааны ажилтын ёс зүйн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгаж, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл дүгнэлт гаргах

2. Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах

3. Гомдол, мэдээллийг шалгахад шаардлагатай тайлбар, нотлох баримтыг холбогдох этгээдээс шаардан авах

4. Гомдол, мэдээллийн нууцлалыг хадгалах, шаардлагатай гэж үзвэл гомдол, мэдээлэл гаргагчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандах

5. Нотлох баримтад үндэслэн хараат бусаар шийдвэр гаргах

Гомдлыг хүлээн авах, шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаа

Гомдол, мэдээллийг шүүхийн Тамгын газрын дарга хүлээн авч бүртгэн ёс зүйн хорооны даргад ажлын 1 өдрийн дотор шилжүүлэх бөгөөд ёс зүйн хорооны дарга 3 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг ажлын 3 өдрийн дотор томилно.

Ажлын хэсэг гомдол, мэдээллийг 14 хоногт багтаан шалгаж, ёс зүйн хорооны хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулна.

Ёс зүйн хороо шүүхийн захиргааны ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл дүгнэлт гаргах ба ёс зүйн хорооны дарга гарын үсэг зурж дүгнэлтийг баталгаажуулна.

Ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн нь гэмт хэргийн болон авилгын шинжтэй бол харъяалалын дагуу шалгуулахаар тэмдэглэл үйлдэж шилжүүлнэ.

 

Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Тавдугаар сар 2021    »
ДаМяЛхаПүБаБямНям
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31