Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-12-2015, 09:10   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Япон улсад зохион байгуулах өрсөлдөөний эрх зүйн сургалтад оролцогчдыг сонгон шалгаруулах удирдамж

Япон улсад зохион байгуулах өрсөлдөөний эрх зүйн сургалтад оролцогчдыг сонгон шалгаруулах удирдамж 

Дөрөв. Сонгон шалгаруулалтын үйл явц:

Сонгон шалгаруулалтын комиссыг (цаашид "Комисс” гэх) Шүүхийн ерөнхий зөвлөл (3), Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (2) нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Комиссыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай зөвшилцсөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар байгуулна. Комисс сонгон шалгаруулалтад оролцогчдын эссенд үнэлгээ өгөх болон нэр дэвшүүлэх мэдүүлгийг нэгтгэн танилцуулах ажлыг зохион байгуулна. Эссенд үнэлгээ өгөхдөө "Үнэлгээний хуудас”-ыг (Хавсралт 2) ашиглана. Эссэний үнэлгээг тухайн оролцогчийн эссенд өгсөн комиссын гишүүн тус бүрийн үнэлгээний дундажаар гаргана. Комисс эссэний үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан 10 оролцогчдын нэрийн жагсаалт, тэдгээрийн нэр дэвшүүлэх мэдүүлгийг нэгтгэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.

 

Тав. Материал хүлээн авах, үнэлгээ өгөх:

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид нэр дэвшүүлэх мэдүүлэг болон Эссэгээ 2015 оны 12 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд judtraining@judcouncil.mn цахимхаягаар Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ. Комисс эссенд үнэлгээ өгөх ажлыг 2015 оны 12 дугаар сарын 23-25-ныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.

 

Нэр дэвшүүлэх мэдүүлгийн загварыг энд дарж, нэр дэвшигчдийн эссенд үнэлгээ өгөх хуудсыг энд дарж татаж авна уу. 

 

Холбоо барих: 7000 8033, 9634 3305

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

 ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Нийтэлсэн court_toson   Үзсэн: 1341   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байж чадаж байна уу?

Тийм
Үгүй
Мэдэхгүй

 
 
Хандалт
  |  
«    Нэгдүгээр сар 2026    »
ДаМяЛхаПүБаБямНям
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031