Баньдхүүгийн Алтансолонго миний бие 1978 оны 04 дүгээр сарын 28-нд Завхан аймгийн Тосонцэнгэл сумд төрсөн. Бага насаа цэцэрлэгээр хүмүүжсэн. Одоо Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт нөхөр, хүүхдийн хамт амьдарч байна.
Боловсролын байдал:
< 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус сумын улсын тэргүүний 1дүгээр арван жилийн сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол,
< 2000-2004 онд Отгонтэнгэр их сургуулийн Хуульзүйн сургуулийн Бизнесийн эрх зүйн ангийг Аж ахуйн эрх зүйч мэргэжлээр суралцан бакалаврын боловсрол,
< 2007-2009 онд Отгонтэнгэр их сургуулийн Хуульзүйн сургуульд суралцан хууль зүйн ухааны магистрын боловсрол тус тус эзэмшсэн.
Мэргэшсэн байдал:
< 2014.07-08 сард Монголын Хүний нөөцийн удирлага шинэчлэлийн академийг Хүний нөөцийн менежер,
< 2015.07 сард Завхан аймгийн шүүхэд Эвлэрүүлэн зуучлагчийн мэргэшүүлэх сургалт,
< 2019 оны 04 сард ШЕЗ дээр Эвлэрүүлэн зуучлагчдын мэргэшүүлэх сургалт,
< 2019 оны 07 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Австралийн мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч, хуульчдын "Гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ үзүүлэх” сургалтуудад тус тус хамрагдсан.
Ажил эрхлэлтийн байдал:
< Монгол-Самик ХХК, Олбиют интернэшнл ХХК-д оёдолчиноор 1997 – 2000,
< Завхан аймгийн Цагдаагийн газар бичиг хэргийн эрхлэгчээр 2011 – 2012,
< Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт хүний нөөц, эрх зүйчээр 2014 – 2016,
< Завхан аймгийн Шүүхэд эвлэрүүлэн зуучлагчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар 2018-2019,
< Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд эвлэрүүлэн зуучлагчаар 2019 оноос хойш ажиллаж байна.