Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн

2014 оны 1/08 –р тогтоолын хавсралт

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН ХОРООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2014 оны 2 -р сарын 28 -ны өдөр Дугаар 1/08 Улаанбаатар хот

 

Санал хураалтын дүнг баталгаажуулж,

Шүүгчийн ѐс зүйн дүрмийг батлах тухай

 

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны 2014 оны 02 дугаар сарны 12-28-ны өдрийн хооронд явуулсан цахим санал хураалтад нийт шүүгчдийн 54.1 буюу 224 шүүгч оролцож санал хураалт хүчинтэй болсон байна. Санал хураалтанд оролцсон нийт шүүгчдийн 97.3 хувь нь Шүүгчийн ѐс зүйн дүрмийг батлахыг дэмжсэн байх тул Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2–ыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгчийн ѐс зүйн дүрмийг шинэчлэн батлах Шүүгчдийн хорооны санал

хураалтын дүнг баталгаажуулж, Монгол Улсын шүүгчийн ѐс зүйн дүрмийг

хавсралтаар баталсугай.

 

2. Шүүгчийн ѐс зүйн (шинэчилсэн) дүрмийг 2014 оны 3 дугаар сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

ТЭРГҮҮН Ц.ЦОГТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн

2014 оны 1/08 –р тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1.1дүгээр зүйл. Дүрмийн зорилго

Шүүгчийн албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх;

Шүүгчийн ѐс зүй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх;

Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалахад энэхүү дүрмийн зорилго оршино.

 

1.2 дугаар зүйл. Шүүгчийн ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс

 

1. Монгол Улсын Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох бусад хууль, Монгол Улсын Олон улсын гэрээ, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм нь энэ дүрмийн эрх зүйн үндэс байна.

 

1.3 дугаар зүйл. Шүүгчийн баримтлах зарчим

 

1. Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ.

 

1.4 дүгээр зүйл. Ёс зүйн зөрчил

1. Шүүгч хуульд тусгайлан ѐс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ѐс зүйн зөрчил гэж үзнэ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ѐс зүйн зөрчилд хамаарахгүй.

 

3. Шүүгч нь бусад шүүгчийн ѐс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг үл тэвчинэ.

 

4. Шүүгч бусад шүүгчийн үйлдсэн ѐс зүйн зөрчлийг зохих байгууллагад мэдэгдээгүйн төлөө хариуцлага хүлээхгүй.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙГМИЙН ХАРИЛЦААНД

ШҮҮГЧИЙН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙ

2.1 дүгээр зүйл. Ялгаварлах үзэл гаргахгүй байх

1. Шүүгч нь хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлах, түүнчлэн тийм үйл ажиллагаанд дэмжиж оролцох эсхүл дээрх үйл ажиллагаа явуулдаг байгууллагад гишүүн байхыг хориглоно.

 

2. Шүүгч нь өмчийн аливаа төрөл, хэлбэрийг алагчилж болохгүй.

 

2.2 дугаар зүйл. Байгаль орчны талаарх хандлага

 

1. Шүүгч нь байгаль орчинд халтай үйлдэл хийхийг хориглоно.

 

2.3 дугаар зүйл. Зохисгүй байдал гаргахгүй байх

 

1. Шүүгч нь зохисгүй байдал1 гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ.

 

2.4 дүгээр зүйл. Олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглах

 

1. Шүүгч олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөрнөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дуу, дүрс бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл байршуулахыг хориглоно.

 

2. Шүүгч олон нийтийн мэдээллийн сүлжээнд өөрийнх нь өмнөөс бусадэтгээд энэ зүйлийн 1 –д заасан мэдээ, мэдээлэл байршуулах, цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээгээр дамжин хуулиар хамгаалагдсан мэдээлэл задрахаас урьдчилан сэргийлнэ.

 

3. Шүүгч мэдсээр байж олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээнд хэргийн оролцогчидтой харилцахыг хориглоно.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД

БАРИМТЛАХ ЁС ЗҮЙ

3.1 дүгээр зүйл. Бие даасан, хараат бус байдлыг хадгалах


1 Хуульчийн мэргэжлийн үйл ажиллгааны дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1.9 -д тодорхойлсон утгаар ойлгоно.

 

1. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн өөр бусад ажлаас ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, түүний эрхлэх бусад үйл ажиллагаа, хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ.

 

2. Шүүгч хэргийн оролцогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй хувийн харилцаа тогтоох, шууд болон шууд бусаар тусламж авах, хувьдаа ашиг олох, төлбөргүй буюу хөнгөлөлттэйгөөр үйлчлүүлэх зэрэг хууль бус хангамж эдлэх зэргээр албан тушаалын нэр хүндийг ашиглан ямар нэгэн давуу байдал бий болгохыг хориглоно.

 

3. Шүүгч нь бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно.

 

 

4. Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх явцад хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг оролдсон аливаа этгээдийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүрэгтэй.

 

5. Шүүгч нь хэргийг хараат бусаар хянан шийдвэрлэх үүргээ зөрчихгүйгээр бусадтай хууль хэрэглээний талаар санал солилцож болно.

 

3.2 дугаар зүйл. Хэргийн оролцогчтой харилцах

 

1. Шүүгч нь хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ѐсоор хандаж, хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц харилцааны соѐлыг эзэмшсэн байна.

 

 

2. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад хүнлэг бус хандах, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй үйлдлийг гаргаж болохгүй.

3. Шүүгч нь хэргийн оролцогчдод хэрэг, маргаанаа эвлэрэн шийдвэрлэх талаар зөвлөн дэмжих эрхтэй боловч өөрт болон хамаарал бүхий этгээддээ ашигтай шийдвэр гаргуулах хүсэлт тавих зэргээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

 

4. Шүүгч хэргийн оролцогчтой ганцаарчлан уулзаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн талаар ярилцаж болохгүй бөгөөд хэрэв албан ажлын зайлшгүй шаардлагын улмаас хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нөгөө талтай уулзах бол шүүхийн туслах ажилтан байлцуулах бөгөөд уулзалтын агуулгын талаар тэмдэглэл хөтлөн хэрэгт хавсаргана.

 

3.3 дугаар зүйл. Албаны чиг үүрэгтээ хандах

 

1. Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй.

 

2. Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ.

 

3. Шүүгч ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх, эсхүл ийм байдалтай ажилдаа ирэхийг хориглоно.

 

4. Шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулахыг хориглоно.

 

5. Шүүгч шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах хориглоно.

 

6. Шүүгч өөрийн удирдлага дор ажиллаж байгаа алба хаагчдад ажил мэргэжилдээ үнэнч байх, чин сэтгэлээсээ хандаж ажиллахыг шаардаж, өөрийн эргэн тойронд ѐс зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ.

 

3. 4 дүгээр зүйл. Хэргийн талаар мэдээлэх

 

1. Шүүгч хуульд заасан журмын дагуу эцэслэн шийдвэрлээгүй хэргийн талаар болон гарах шийдвэрийн тухайд саналаа урьдчилан илэрхийлэх, эсхүл хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр бусад шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны талаар эргэлзээ төрүүлэхүйц ойлголтыг олон нийтэд мэдээлэхийг хориглоно.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТИЙН АЛБА БОЛОН

ХУВИЙН АМЬДРАЛД ШҮҮГЧИЙН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙ

4.1 дүгээр зүйл. Ашиг сонирхол, хөрөнгө, орлогоо мэдүүлэх

 

1. Шүүгч нь өөрийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөв мэдүүлнэ.

 

4.2 дугаар зүйл. Шүүгчийн албан үүргээс бусад үйл ажиллагаа

 

1. Шүүгч хууль эсхүл энэ дүрэмд хориглосноос бусад тохиолдолд шүүгчийн албан үүргээс бусад үйл ажиллагаанд оролцож болно.

 

2. Шүүгч шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь бусад этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөхийг хориглоно.

 

3. Шүүгч нь шүүхийн байр, техник, тоног төхөөрөмж, санхүү, мэдээллийн хэрэгсэл, бичиг хэрэгсэл эсхүл бусад эх үүсвэрийг хувийн зорилгоор дур мэдэн ашиглаж болохгүй.

 

4. Шүүгч нь шүүгчийн албан үүргээс бусад дараах агуулга бүхий үйл ажиллагаанд оролцохыг хориглоно:

 

4.1. Арилжааны аливаа хэлбэрийн зар сурталчилгаанд оролцох;

 

4.2. Хуулиар зөвшөөрснөөс бусад ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах;

 

5. Шүүгч нь өөрийн хамаарал бүхий этгээддээ хууль зүйн зөвлөгөө өгөх, баримт бичиг боловсруулах, хянах ажиллагаа явуулж болох боловч тэдгээрийн хуульчаар ажиллаж болохгүй.

 

6. Шүүгч өөрийн болон гэр бүлийн гишүүн, албан байгууллагынх нь эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ѐсны төлөөлөгч байхыг хориглоно.

 

4.3 дугаар зүйл. Бусдын зан байдлын талаар тодорхойлох

 

1. Шүүгч нь шүүхэд гэрчээр дуудагдсан, Хуульчдын холбооноос даалгасны дагуу хуульчийн талаар, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд бусад хүний зан байдал, ѐс зүй, нэр төр, ур чадварын талаар тодорхойлохыг хориглоно.

 

4.4 дүгээр зүйл. Шүүгчийн албан үүргээс бусад үйл ажиллагааны хөлс

 

1. Шүүгчийн албан үүргээс бусад хууль болон энэ дүрмээр хориглоогүй үйл ажиллагааны хөлс нь бусдын нэгэн адил хэмжээтэй байна.

 

4.5 дугаар зүйл. Бэлэг, зээл, өв хөрөнгө, үйлчилгээ эсхүл бусад үнэ бүхий зүйл хүлээн авах

 

1. Шүүгч албан үүргээ биелүүлсэн болон биелүүлээгүйн төлөө өөрөө эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас төлбөр, бэлэг, зээл, өв хөрөнгө, хандив, үйлчилгээ, урамшуулал бусад үнэ бүхий зүйл авахыг хориглоно.

 

2. Баяр ѐслолын арга хэмжээ, албан томилолтын болон албан ѐсны бусад арга хэмжээнд бусдаас өгсөн шагнал, урамшуулал, бэлэг, дурсгалын зүйлийг хуулиар тогтоосон журмын дагуу өөрөө худалдан авах санал гаргах бөгөөд санал гаргаагүй тохиолдолд өөрийн ажиллаж байгаа шүүхэд холбогдох баримтаар хүлээлгэн өгнө.

 

3. Шүүгч өөрийн шүүгчийн нэр хүндийг ашиглан боловсрол, шашин, хандив, олон нийтийн байгууллагын ажиллагаанд зориулан зээл авах, хандив тусламж авахад биечлэн оролцохыг хориглоно.

 

4.6 дугаар зүйл. Нууцыг задруулахгүй байх

 

1. Шүүгч албаны үүргээ хэрэгжүүлэх явцдаа олж мэдсэн болон өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулах, эсхүл өөр зорилгоор ашиглахыг хориглоно.

 

2. Шүүгч бусдын нууцыг задруулахгүй байх талаар өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авна.

 

4.7 дугаар зүйл. Бие хамгаалах тусгай хэрэгсэл ашиглах

 

1. Шүүгч амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалах зорилгоор олгосон бие хамгаалах тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, бусдад ашиглуулах зэргээр тогтоосон журмыг зөрчихгүй байх үүрэгтэй.

 

4.8 дугаар зүйл. Шүүгчийн үнэмлэх, тэмдэг хэрэглэх

 

1. Шүүгч албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоос бусад тохиолдолд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглан өөртөө давуу байдал бий болгох, бусдад ашиглуулах, албан үүрэгтэй холбоогүй иргэний үүрэг, хувийн шинж чанартай хэрэгцээнд шүүгчийн үнэмлэх, тэмдэг ашиглах, барьцаа болгон үлдээхийг хориглоно.

 

4.9 дүгээр зүйл. Шүүгчийн улс төрийн үйл ажиллагаа

 

Шүүгч улс төрийн дараах үйл ажиллагаанд оролцохыг хориглоно:

 

1.Улс төрийн байгууллагад манлайлах үүрэг гүйцэтгэх, гишүүн байх, эсхүл албан тушаал хаших;

 

2.Улс төрийн байгууллага болон нийтийн албан тушаалд нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд оролцох, хандив өгөх, энэ талаар уриалах;

 

3.Улс төрийн байгууллага болон нийтийн албанд нэр дэвшигчийн санхүүжүүлсэн, зохион байгуулсан, санаачилсан арга хэмжээнд дэмжиж оролцох, тэдний өмнөөс илтгэл тавих, үг хэлэх;

 

4. Нийтийн албан тушаалд нэр дэвшигчийг олон нийтийн өмнө дэмжих, эсхүл эсэргүүцэх

 

5. Улс төрийн байгууллагаас дэмжлэг, хандив хүсэх, хүлээн авах, ашиглах;

 

4.10 дугаар зүйл. Итгэл үнэмшилтэй байх

 

1.Шүүгч бусад иргэний адил үзэл бодлоо илэрхийлэх, шүтэж бишрэх эрхээ эдлэхдээ өөрийн итгэл үнэмшил, үзэл баримтлалыг бусдад тулгах, шахалт үзүүлэх, албан үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохыг хориглоно.

 

4.11 дүгээр зүйл. Эвлэлдэн нэгдэх

 

1.Шүүгч нь эвлэлдэн нэгдэх эрхээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн хараат бус байдал, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

 

ТАВДУГААР БҮЛЭГ. БУСАД

 

5.1 дүгээр зүйл. Хариуцлага

 

1. Шүүгч энэхүү дүрмийг зөрчсөн бол Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээнэ.

 

2. Зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзнэ.

 

3. Ёс зүйн зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.

 

4. Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.

 

5. Нэг зөрчилд холбогдох хянан шийдвэрлэх ажиллагааг нэг удаа явуулах ба нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэж болохгүй.

 

6 Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад ѐс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг Шүүхийн ѐс зүйн хороо харъяалан шийдвэрлэнэ.

 

Хүчин төгөлдөр болох

1. Энэ дүрэм нь Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны гишүүдийн олонхийн саналаар батлагдах бөгөөд санал хураалтын дүнг Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн тогтоолоор баталгаажуулна.

 

2. Энэ дүрмийг 2014 оны 3 дугаар сарын 01 –ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

--о0о--

Иргэн танд




Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхээр үйлчлүүлэхэд шаардлагатай мэдээллийг Та авч чадаж байна уу?

Тийм
Үгүй

 
 
Хандалт
  |  
«    Арваннэгдүгээр сар 2024    »
ДаМяЛхаПүБаБямНям
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930