Жаран овогт Бидарнаагийн Өлзий 1975 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн.
1983-1993 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 1 дүгээр сургууль төгссөн.
1994-1995 онд Зэвсэгт хүчний 298 дугаар ангид алба хаасан.
1997-2001 онд "Отгонтэнгэр” их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2005-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Газрын даргын шуурхай ажлын туслах
2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын туслах, эрх зүйн мэргэжилтэн
2008-2013 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч
2013-2015 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэст Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч, чиглэлийн ахлах
2015-2017 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд Шүүхийн хүний нөөцийн бодлогын хэрэгжилт хариуцсан референт, Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт, Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдал хариуцсан референт
2017.10.02-ны өдрөөс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байна.