Нарийвчилсан журам

   Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, санал,

 хүсэлт, дүгнэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг,

маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн

даргалагчийг сугалаагаар томилох нарийвчилсан

журам батлах тухай

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгчдийн ээлжит зөвлөгөөнийг ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Б.Уртнасан нарыг оролцуулан, ерөнхий шүүгчийн туслах Б.Энхриймаагаар  тэмдэглэл хөтлүүлж, 2024 онд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол, санал, хүсэлт, дүгнэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн даргалагчийг сугалаагаар томилох асуудлыг хэлэлцэв.

      Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.2.2, 19.2.5, 19.3, 19.3.1, 19.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2, 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, 78.6 дахь хэсэг, Нийт шүүгчдийн чуулганы хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 05 дугаартай нийтлэг журмыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хэрэг хуваарилах шүүгчдийн дарааллыг тогтоох.

1.1. Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, дүгнэлт хуваарилах, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнд сугалаагаар сугалагдсан дор дурдсан дарааллаар тогтоосугай.

А. Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд /Цаашид Эрүүгийн нэгдсэн системд гэх/ эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, дүгнэлтийг хүлээн авах дарааллыг

1. Шүүгч Б.Өлзийхишиг

2. Шүүгч Б.Уртнасан

3. Шүүгч Ж.Отгонхишиг

Б. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн-2014” нэгдсэн системд /Цаашид Иргэн-2014 нэгдсэн систем гэх/ нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, даалгавар, хэрэг хүлээн авах дарааллыг

1. Шүүгч Б.Өлзийхишиг

2. Шүүгч Б.Уртнасан

3. Шүүгч Ж.Отгонхишиг

 

1.2. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллаар шүүгчдийн нэрсийг Эрүүгийн нэгдсэн систем, Иргэн-2014 нэгдсэн системд тус тус байршуулахыг мэдээлэл технологийн мэргэжилтэн, зөрчлийн хэрэг, дүгнэлт, гомдол, хүсэлтийг зөвлөгөөний тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1-ийн “а”-д заасны дагуу тойргоор шүүгч нарт хуваарилахыг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нарт тус тус даалгасугай.

 

1.3 Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, даалгавар хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын 4.4-т “Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан журмыг нэгдсэн системд тохируулахдаа шүүхийн тамгын газрын дарга, хэргийн хөдөлгөөн хариуцсан ажилтан, ерөнхий шүүгчийн туслах нарын хяналтын дор мэдээлэл технологийн мэргэжилтэн тохируулна.” гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон журмыг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, ерөнхий шүүгчийн туслах нарыг байлцуулан системд тохируулж, дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулж, хяналт тавьж ажиллахыг тамгын газрын даргад даалгасугай.

 

  1. Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилох.

 

2.1 Хэрэг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, дүгнэлтийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох дарааллыг сугалаа сугалагдсан дарааллаар дор дурдсанаар тогтоосугай.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний нэрсийг

1. Шүүгч Б.Өлзийхишиг

2. Шүүгч Б.Уртнасан

3. Шүүгч Ж.Отгонхишиг

2.2 Шүүх тодорхой эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд харьяалах аймгийн шүүхийн ерөнхий шүүгчийн шийдвэрээр өөр шүүхийн шүүгчийг томилж оролцуулсугай.

 

2.3 Шүүх тодорхой иргэний хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд адил шатны өөр шүүхийн ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг томилж оролцуулсугай.  

 

  1. Хэрэг хуваарилах журам батлах

3.1 Эрүү, зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, дүгнэлтийг шүүгчид хуваарилах журмыг нэгдүгээр хавсралтаар, нэхэмжлэл, иргэний хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, даалгаврыг шүүгчид хуваарилах журмыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3.2 Шүүгч адил шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнд оролцохоор томилолтоор ажиллахдаа шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “а”-д заасан дарааллын дагуу оролцоно. Хуваарийн дагуу томилолтоор ажиллах шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ажиллах боломжгүй тохиолдолд дараагийн шүүгч ажиллана.

4. Ерөнхий шүүгчийн албажуулах ажиллагаа

4.1. Шүүх хуралдааныг даргалах болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тогтоосон дарааллын дагуу Эрүүгийн нэгдсэн систем,  “Иргэн-2014” нэгдсэн системээр хуваарилсныг ерөнхий шүүгч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь хэсэгт зааснаар захирамж гарган албажуулсугай.

4.2. Ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүний албан үүргийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа шүүгч орлон гүйцэтгэхийг дурдсугай.

4.3. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг мөрдөж ажиллахыг ерөнхий шүүгч, шүүгч, тамгын газрын дарга, шүүхийн захиргааны ажилтнуудад үүрэг болгосугай.

4.4. Уг тогтоолын зохион байгуулалт, биелэлтийг хангаж ажиллахыг ерөнхий шүүгч,  тамгын газрын дарга нарт даалгасугай.

4.5. Энэхүү тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дагаж мөрдсүгэй.

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ӨЛЗИЙХИШИГ

 

        ШҮҮГЧ                               Ж.ОТГОНХИШИГ

                                             Б.УРТНАСАН

                                 

 

 

 

 

 

 

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

сум дундын шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн

01 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралт

 

ШҮҮХЭД ХЭРЭГ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ
ХҮСЭЛТ, ДҮГНЭЛТ ХҮЛЭЭН АВАХ, ШҮҮГЧИД

ХУВААРИЛАХ ЖУРАМ

 

НЭГ. Нийтлэг үндэслэл

  1. Хэрэг, санал, хүсэлт, гомдол, дүгнэлт хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд энэхүү журмыг баримтална.
  2. “Хэрэг” гэж эрүүгийн болон зөрчлийн хэргийг ойлгоно.
  3. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхэд ирүүлсэн хэрэг, гомдол, санал, хүсэлт, дүгнэлтийг хүлээн авсан даруйд Эрүүгийн нэгдсэн системд оруулан хуваарилалт хийж, дардас дарж, хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт цаг, минутын дарааллаар бүртгэн хуваарилагдсан шүүгчид, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүгчид хүлээлгэн өгөх боломжгүй бол шүүгчийн туслахад гарын үсэг зуруулж хүлээлгэн өгч, шүүгчийн туслах шүүгчид нэн даруй танилцуулж, хэргийг хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн бүртгэлд шүүгчээр гарын үсэг зуруулна.
  4. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлийг зураг дүрс бичлэгээр бэхжүүлж, ирсэн цаг дарааллаар бүртгэж, эд мөрийн баримтын өрөөнд хадгалах бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед шүүх хуралдааны нарийн бичигт бүртгэлээр хүлээлгэн өгч, хүлээн авч хадгална.
  5. Хэрэг өргөдөл, гомдол, хүсэлт, дүгнэлтийг хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дуу, дүрсний бичлэг хийж, 7 хоног бүр хадгалах төхөөрөмжид /СD, DVD/ флаш диск гэх мэт хуулбарлан хадгална. Түүнд шүүхийн тамгын газрын дарга тогтмол хяналт тавьж ажиллана.
  6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлт, гомдол, санал, дүгнэлтийг шийдвэрлэх болон ээлжээр ажиллах шүүгчээр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд шүүгч Ж.Отгонхишиг, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шүүгч Б.Уртнасан нарыг томилох, томилогдсон шүүгч түр эзгүйд ажиллаж байгаа шүүгч уг асуудлыг шийдвэрлэнэ.  

 

ХОЁР. Хэрэг хуваарилах арга сонгох

  1. Шүүхэд ирсэн хэрэг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, дүгнэлтийг Эрүүгийн нэгдсэн системээс урьдчилан мэдэх боломжгүй, тойрог дотор санамсаргүй, ачаалал тэнцүүлэх бүх шаардлагыг хангаж яллагдагчийн тоо 1-ээс дээш, хавтаст хэргийн тоо 1-ээс дээш байх тохиолдлын аргаар хуваарилна.
  2. Шүүхэд ирсэн эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны  явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.5 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах этгээдээр тогтоосон шийдвэр гаргасан шүүгчид тухайн эрүүгийн хэргийг хуваарилахгүй. 

           2.3. Шүүхэд ирүүлсэн зөрчлийн хэрэг, прокурорын дүгнэлт, оролцогчийн гомдол, санал, хүсэлт, давж заалдах шатны шүүхээс дахин хянуулахаар ирүүлсэн зөрчлийн хэргийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн ажлын цагт хүлээн авч, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “а”-д заасан тойргоор шүүхэд ирсэн дарааллаар гараар хуваарилж, шүүгчид холбогдох бүртгэлээр хүлээлгэн өгнө.

           2.4. Хяналтын болон давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн хэргийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хүлээн авч, ерөнхий шүүгчид танилцуулж, магадлал, тогтоолыг хуулбарлан шүүгч нарт хүргүүлж хадгалах, тухайн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчид, түүний эзгүйд ерөнхий шүүгчид танилцуулан хүлээлгэн өгч бүртгэлд тэмдэглэгээ хийнэ. Дахин шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүгч тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болмогц дахин хуваарилуулахаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

           2.5 Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгч хуульд заасан үндэслэлээр татгалзаж, хүсэлтийг ерөнхий шүүгч хүлээн авч шийдвэрлэсэн бол шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “а”-д зааснаар шүүгчид хуваарилна.

ГУРАВ. Тодорхой төрлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлтийг хуваарилах

     3.1. Давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол, эсэргүүцэл түүний хугацааг сэргээлгэх тухай хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчид, түүний эзгүйд ерөнхий шүүгчид хуваарилна.

ДӨРӨВ. Бусад

4.1 Шүүгч ээлжийн амралттай болон ажлын 3 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, томилолтоор ажиллах тохиолдолд шүүгчид зөрчлийн хэрэг түүнтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлт, санал, дүгнэлтийг, 5 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, томилолтоор ажиллах тохиолдолд шүүгчид эрүүгийн хэрэг түүнтэй холбоотой өргөдөл, гомдол, хүсэлт, санал, дүгнэлтийг хуваарилахгүй.

4.2 Ээлжийн амралт эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө шүүгчид хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, санал, дүгнэлтийг хуваарилахгүй бөгөөд шүүгч ээлжийн амралттай хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шүүх хуралд оролцох шаардлагатай бол тухайн шүүгчид хэрэг хуваарилах эсэхийг шүүгчдийн зөвлөгөөнөөр тухай бүрт нь шийдвэрлэнэ.

            4.3 Шүүгч ээлжийн амралттай болон ажлын 3 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, томилолтоор ажиллах тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа зөрчлийн хэргийг, шүүгч ээлжийн амралттай болон ажлын 5 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, томилолтоор ажиллах тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа эрүүгийн хэргийг тухайн шүүгч шилжүүлэх шаардлагатай гэж үзвэл хэргийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлээд, шилжүүлэх хэргийг үлдсэн шүүгч нарт системээс хуваарилна. Хэргийг шилжүүлсэн шүүгч эргэн ажилдаа орох үед хэргийг хүлээн авсан шүүгч буцааж шилжүүлэх эсэхийг зөвлөгөөнөөр тухай бүрт нь шийдвэрлэнэ.

            4.4 Бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгч даргална.

 

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

сум дундын шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн

04 дүгээр тогтоолын 02 дугаар хавсралт

 

ШҮҮХЭД ИРГЭНИЙ ХЭРЭГ, НЭХЭМЖЛЭЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ,

ХҮСЭЛТ, ДААЛГАВАР ХҮЛЭЭН АВАХ ШҮҮГЧИД ХУВААРИЛАХ ЖУРАМ

                                                   НЭГ . Нийтлэг үндэслэл

 

  1. Иргэний хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, даалгаврыг хүлээн авч Иргэн-2014 нэгдсэн системээр шүүгчид хуваарилахдаа энэхүү журмыг баримтална.
  2. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шүүхэд ирүүлсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, эвлэрлийн гэрээ, даалгаврыг хүлээн авсан даруйд Иргэн-2014 нэгдсэн системд оруулан хуваарилалт хийж, дардас дарж, хүлээн авсан бүртгэлийн дэвтэрт цаг, минутын дарааллаар бүртгэж, хуваарилагдсан шүүгчид, хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүгчид хүлээлгэн өгөх боломжгүй бол шүүгчийн туслахад гарын үсэг зуруулж хүлээлгэн өгч шүүгчийн туслах шүүгчид нэн даруй танилцуулж, хэргийг хүлээлгэн өгч, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн бүртгэлд шүүгчээр гарын үсэг зуруулна.
  3. Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, эвлэрлийн гэрээ, даалгаврыг хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дуу, дүрсний бичлэг хийж, 7 хоног бүр хадгалах төхөөрмжид /СD, DVD, флаш диск гэх мэт/ хуулбарлан хадгална. Түүнд шүүхийн тамгын газрын дарга тогтмол хяналт тавьж ажиллана.

ХОЁР. Хэрэг хуваарилах арга сонгох

 

  1. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг шийдвэрлэсэн шүүгчид хуваарилна.
  2. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг хэргийг шийдвэрлэсэн шүүгчээс бусад шүүгчид шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “б”-д заасан тойргоор гараар хуваарилна. Тухайн шүүгчтэй холбоотой татгалзал гарч татгалзлыг ерөнхий шүүгч хүлээн авсан бол шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “б”-д заасан тойргоор дараагийн шүүгчид гараар хуваарилна.

      2.3. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгосон тохиолдолд хэргийг шийдвэрлэсэн шүүгч ажиллахгүй тохиолдолд бусад шүүгчид шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “б”-д заасан тойргоор гараар хуваарилна.

           2.4. Хяналтын  болон  давж  заалдах  шатны  шүүхээс ирүүлсэн хэргийг мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авч, ерөнхий шүүгчид танилцуулж, магадлал, тогтоолыг хуулбарлан шүүгч нарт хүргүүлж хадгалах. Тухайн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчид, түүний эзгүйд ерөнхий шүүгчид хүлээлгэн өгч бүртгэлд тэмдэглэгээ хийнэ. Дахин шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүгч тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болмогц дахин хуваарилуулахаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

 

Гурав. Бусад

3.1. Шүүгч ээлжийн амралттай болон ажлын 5 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, албан томилолтоор ажиллах тохиолдолд шүүгчид нэхэмжлэл, хэрэг, гомдол, хүсэлт, даалгаврыг хуваарилахгүй.

3.2. Ээлжийн амралт эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө түүнд нэхэмжлэл, хэрэг, гомдол, хүсэлт, даалгавар хуваарилахгүй бөгөөд шүүгч ээлжийн амралттай хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, шүүх хуралд оролцох шаардлагатай бол тухайн шүүгчид хэрэг хуваарилах эсэхийг шүүгчдийн зөвлөгөөнөөр тухай бүрт нь шийдвэрлэнэ.

3.3.  Шүүгч ээлжийн амралттай болон ажлын 5 хоногоос дээш хугацаагаар өвчтэй, чөлөөтэй, томилолтоор ажиллах тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэргээс тухайн шүүгчийн шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн хэргийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шилжүүлэхээр шийдвэрлэсэн хэргийг иргэний хэрэг үүсгэсэн сар өдрөөр дараалуулан шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “б”-д заасан тойргоор бусад шүүгч нарт гараар хуваарилна.

     3.4.  Түр эзгүй шүүгч ажилдаа орох үед хэргийг буцааж шилжүүлэх эсэх асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ.

     3.5. Бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх иргэний хэргийн шүүх хуралдааныг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгч даргална.

            3.6. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийг татгалзсан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хэргийг Иргэн-2014 нэгдсэн системээс бусад шүүгч нарт шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1 дэх хэсгийн 1.1-ийн “б”-д зааснаар дараагийн шүүгчид гараар хуваарилна.

            3.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нэхэмжлэлийг дахин тус шүүхэд ирүүлсэн тохиолдолд өмнө нь татгалзах шийдвэр гаргасан шүүгчид гараар хуваарилна.

 

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН