Загварын нэр
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын
шүүхэд нэхэмжлэл гаргах нь
Огноо Тосонцэнгэл сум
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум ..... баг, …. дугаар байрны........... ийн ..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас: /......... / эсхүл /ажлын газрын хаяг/
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Д.Тулгатай 2007 оны 02 дугаар сарын 15-нд зээлийн гэрээ байгуулж, 10.0 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Д.Тулга нь тухайн үед Булган сумын 3 дугаар баг Зг-7-15 тоотод оршин сууж, Хүнсний зах дээр махны ченж хийдэг байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө зээлж авснаас хойш 2 сар хүүгээ төлөөд тэрнээс хойш огт мөнгө төлөөгүй. Эхэндээ 2 хоногийн дараа, 3 хоногийн дараа гээд л яваад байдаг байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Д.Тулгыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Д.Тулгын эхнэр Орхон трейд ХХК-нд ажилладаг байсан. Төрсөн эгч нь 20-р 12 жилийн сургуульд багш хийдэг. Утас нь 99000000 гэсэн утастай. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү.
Нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг
1.Нэхэмжлэл
2.Зээлийн гэрээ /гэх мэт/
3.Иргэний үнэмлэхийн хуулбар
4.Тухайн этгээдийн хамгийн сүүлд оршин сууж байсан газрын багийн Засаг даргын тодорхойлолт
5.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж ……-с/
Дэлгэрэнгүй мэдээллийг тус шүүхийн мэдээлэл, лавлагааны
ажилтанаас авна уу. Шүүхийн үйлчилгээний хэлтэс
Утас:70468081
Вэб сайт: https://www.court.tosontsengel.za.gov.mn/
ЖИЧ:
Нэхэмжлэлээ гаргацтай, эмх цэгцтэй , уншигдах боломжтойгоор цэвэрхэн бичнэ үү.
Хавсаргасан материалыг дэс дугаарлаж бичнэ үү.
АНХААР: Та нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай ба нэхэмжлэлийг бичихдээ цаасны зүүн захаас 30мм, дээд, доод захаас 20мм, баруун захаас 15мм зайтай бичнэ үү.