5. ШҮҮХИЙН ДУУДСАН ХУГАЦААНД ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ХАРИУЦАГЧ ИРЭХГҮЙ БОЛ АЛБАДАН ИРҮҮЛНЭ
Захирамжийн дугаар: 2024.11.25-ны өдрийн 141/ШЗ2024/00890
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Процессын хураангуй-01. Иргэн Ж-ийн нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Г-д нэхэмжлэлийн хувь гардуулахаар түүнийг удаа дараа шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-т “Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.
Иймд хариуцагч Г-т нэхэмжлэлийн хувийг гардуулах шаардлагатай бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул түүнийг албадан ирүүлэх захирамжийг гаргав.
Албадан ирүүлэх ажлыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.
Процессын тойм бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.