НЭХЭМЖЛЭГЧИЙН ХҮСЭЛТЭЭР ЭЦЭГ ТОГТООЖ ШИЙДВЭРЛЭВ

 

Шийдвэрийн огноо: 2026.01.06

Шийдвэрийн дугаар: 141/ШШ2026/00009

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Н.Т-д холбогдуулан “Эцэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг  шүүхэд гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2 дахь хэсэгт “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” гэж, 135.2 дахь хэсгийн 135.2.7-д “Хүүхдийн эцэг эхийг тогтоох” гэж тус тус хуульчилсан.

Иймээс Ц.Г нь “Эцэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй юм.

Хариуцагч Н.Т нь өөрийгөө Ц.Г-ын эцэг биш гэж маргасан хэдий ч тэрээр нэхэмжлэгч Ц.Г-ийн эцэг мөн болох нь хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0325/3851 дугаартай: “...1. Н.Т нь Ц.Г-ын биологийн эцэг байх боломжтой байна, эцэг байх магадлал 99.99% байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0325/5612 дугаартай: “...Хүний геномын микросателлитын D3S1358, vWA, D16S539, CSF1PO, TPOX, D8S1179, D21S11, D18S51, DYS391, D2S441, D19S433, TH01, FGA, D22S1045, D5S818, D13S317, D7S820, D10S1248, D1S1656, D12S391, D12S1338 гэсэн локусын аллелиар Н.Т нь Ц.Г-ын биологийн эцэг байх боломжтой байна. Н.Т нь Ц.Г-ын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.9793%-ийн магадлалтай байна...” гэсэн шинжээч нарын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ц.Г-ын эцэг нь Н.Т мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: