ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖИЙГ ХЭД ХЭДЭН УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР ХАНГАСАН БОЛ ҮРГЭЛЖИЛСЭН НЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭНД ТООЦНО

 

Шийтгэх тогтоолын огноо: 2025.02.05

Шийтгэх тогтоолын дугаар: 2025/ШЦТ/11

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч Ч.Б нь “2024 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ХХХ ХХХ гэх фейсбүүк цахим хэрэгслээр хохирогч Б.С-ыг ENARY нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн сүлжээнд 50,000 төгрөг шилжүүлж элсэж ороод, доороо 2 хүн элсүүлээд цалин авна гэж хуурч 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5680хххххх дансаар 13,513,000 төгрөгийг, Төрийн банкны 1506хххххххх дансаар 1,830,000 төгрөгийг, нөхөр гэх Л.О-ын Хаан банкны 5920хххххх тоот дансаар 3,020,000 төгрөгийг, нийт 94 удаагийн гүйлгээгээр 18,363,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх шүүгдэгч Ч.Б-ын үйлдлүүдийг залилах гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.

 Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ч.Б нь хохирогч Б.С-ыг 94 удаагийн үйлдлээр залилсан хэдий ч шүүх хуулийн энэхүү зохицуулалтын дагуу түүний үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

 

 

 

 

 

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь

 сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.