Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоов
Шүүхийн шийдвэр: 2025.03.12. 141/ШШ2025/53
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Шийдвэрийн хурангуй: Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч З.Э холбогдуулан 2020 онд төрсөн хүү Э.Т-ыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч З.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүү Э.Т-г эхийнх нь асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүү Э.Т-д тэтгэлэг төлөхөө илэрхийлжээ.
Талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нарыг тусдаа амьдарсан хугацаанд хүү Э.Т нь эхийнхээ асрамжид байсан, мөн хүү Э.Т-ын хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал, ахуй нөхцөл, өсөж бойжих орчин, сурч боловсроход эх нь илүү хайр халамж, анхаарал тавих боломжтой гэж үзээд шүүх хүүхдийг эхийнх асрамжид үлдээж,
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно” гэж заасан байх боловч талууд хүүхдийн тэтгэлэг тогтоох талаар харилцан тохиролцоогүй байх тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж заасны дагуу хүү Э.Т-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг З.Э-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Шийдвэрийн хурангуй бэлтгэсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.