ХЯНАЛТ ТОГТООЖ, ХОРИХ ЯЛААС ХУГАЦААНААС ӨМНӨ СУЛЛАВ
Захирамжийн огноо: 2026.01.01
Захирамжийн дугаар: 2026/ХМШЗ/01
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Прокурорын газраас ялтан О.Х-т оногдуулсан хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай саналыг тус шүүхэд гаргажээ.
Ялтан О.Х-т тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил, 1 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Ялтан О.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл биеэр 10 сар 13 хоногийн хорих ялыг эдэлсэн, шагналын 60 хоног авсан болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн даргын тушаал болон тус шүүхэд ирүүлсэн материалаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно” гэж заажээ
Иймд ялтан О.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 01 жил, 13 хоног буюу оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэв.
Тойм бичсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.