ХҮСЭЛТИЙГ ХАНГАЖ, ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ЗАВСАРЛУУЛАВ

 

 

Захирамжийн огноо: 2026.02.04

Захирамжийн дугаар: 2026/ШЗ/26

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ц, Э.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Д-оос хохирол төлбөрт 1,800,000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Г-д олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Э.Д болон түүний өмгөөлөгч М.Г нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хүсэлтээ илэрхийлж, шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно...” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Э.Д болон түүний өмгөөлөгч М.Г нарын гаргасан хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг завсарлуулж шийдвэрлэв.

 Тойм бичсэн: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.