НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАЖ ШИЙДВЭРЛЭВ
Шүүгчийн захирамжийн огноо: 2026.02.11
Шүүгчийн захирамжийн дугаар: 141/ШЗ2026/00180
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч О.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие О.Б нь Завхан аймгийн Асгат сумын ЗДТГ-т 2022 онд жолооч, туслах ажилтнаар ажиллаж байгаад 2023 оны 05 сарын 10-ны өдөр Завхан аймаг руу томилолтоор явж байгаад авто осолд орсон. Иймд намайг үйлдвэрлэлийн осолд орсон болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг шалган бүртгэх дүрмийн 1.9-д “Осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна.” гэж заасан.
Иймээс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цагдаагийн байгууллагын зам тээврийн ослын талаарх дүгнэлтийг ирүүлсэн байх шаардлагатай үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.