ШҮҮХИЙН ДУУДСАНААР ХҮРЭЛЦЭН ИРЭЭГҮЙ ХАРИУЦАГЧИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААР АЛБАДАН ИРҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Шүүгчийн захирамжийн огноо: 2025.10.29
Шүүгчийн захирамжийн дугаар: 141/ШЗ2025/00953
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-иас ирүүлсэн, хариуцагч Д.Л-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 1,852,237.67 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч Д.Л-ийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад тус шүүхэд хүрэлцэн ирэхийг 2025 оны 10 дүгээр сарын 27-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан боловч ирээгүй байна.
Хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Л нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дуудсан хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй байх тул хариуцагчийг Цагдаагийн байгууллагаар албадан ирүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь
сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Уртнасан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.