Хамгийн өндөр оноогоор эрэмбэлэгдсэн нэр дэвшигч томилогдох шүүхээ сонгоно
2024-03-19 00:00:00 | 4230Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн 35 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Энэ удаагийн сонгон шалгаруулалтыг нэмэлт, өөрчлөлт оруулсан "Шүүгчид тавих болзол шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-ын дагуу зохион байгуулна. Журамтай холбоотой тодруулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Б.Гандулам Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын дарга Г.Насанжаргалаас лавлалаа.
. . .