Загварын нэр: Ажилласан жил тогтоолгох

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын    

шүүхэд нэхэмжлэл гаргах нь

Огноо                                                       Сайнцагаан сум

Нэхэмжлэгч: Дундговь аймаг …. сум ..... баг, …. дугаар байрны........... ийн ..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас: /......... / эсхүл /ажлын газрын хаяг/

Нэхэмжлэлийн шаардлага: Улсад ажилласан жил тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие анх 1976 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн мод боловсруулах үйлдвэрт нормчноор ажилд орсон. Ингээд ажиллаж байгаад 1978 оны 12 сард мужааны цехэд шилжин ажилласан. Мужаан цехэд тасралтгүй 09 жил ажилласан. 1988 онд өөрийн охин Цэцгийг төрүүлэн жирэмсний амралтаа аваад 1989 онд ажилдаа эргэн орсон. 1990 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр нээлгэн ажиллаж байсан боловч мод боловсруулах үйлдвэрийн боловсон хүчин миний хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн тул намайг 1976 оны 06 сарын 10-ны өдрөөс 1988 оны 12-р сарын 31-ны өдөр хүртэл мод боловсруулах үйлдвэрт нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг

1.Нэхэмжлэл

2.Тухайн байгууллагад ажилд орсон, гарсан тушаал эсхүл архивын лавлагаа

3.Баярын бичиг /ажиллаж байсан хугацааны/

4.Үйлдвэрчний эвлэлийн батлах

5.Ажиллаж байсныг нотлох бусад баримт бичиг

6.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

7.Гэрч нарын тодорхойлолт /тодорхойлолт бичсэн хүний иргэний үнэмлэхийг тодорхойлолт дээр хуулбарлаж нотариатаар баталгаажуулсан байх/

8. Гэрч нарыг тухай байгууллагад ажиллаж байсныг нотлох баримт /тушаал, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар гэх мэт/

9.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж ……-с/

 

Шүүхийн үйлчилгээний хэлтэс Утас:7059-3016

    

Улсад ажилласан жил тогтоолгох тухай

 

Нэхэмжлэл бичихдээ урдаасаа үдэх зайтай буюу 3 см зай үлдээж бичнэ үү.* Баярлалаа