-1

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН АЖЛЫН ХЭСЭГ ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

2022-11-07 02:38:46    |   113

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 232 дугаар тушаалаар байгуулагдсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын ажлын хэсэг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Б.Хэрлэнчимэг, гишүүдэд Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Ц.Амарсанаа, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ч.Ханддулам, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан референт Б.Наранцэцэг, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын албаны Шүүхийн захиргааны хяналт, шалгалт хариуцсан референт Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 11 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд тус шүүхийн тамгын газарт ажиллалаа.

Энэхүү ажлын хэсэг нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор баталсан \"Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4.2-т заасан чиг үүргийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 43 дугаартай тогтоолоор батлагдсан \"Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх” журмын дагуу тус шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд дотоод аудит хийж илэрсэн алдаа зөрчлийг газар дээр нь арилгуулан, цаашид дахин давтан гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, ажлын байрны орчин нөхцөл, өрөө тасалгааны хүртээмж, шүүхийн байртай нэг бүрчлэн танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд нийт шүүгч, ажилтнуудад танилцууллаа.

\"\"
\"\"
\"\"
\"\"

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


. . .