-1

СУМДАД "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-20 00:00:00    |   9

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Асгат, Баянтэс, Тэс сумдад шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлахаар "Нээлттэй шүүх” өдөрлөгийн арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

"Нээлттэй шүүх” өдөрлөгийн үеэр сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж мөн 2026-2027 онд шүүхээс сонгогдсон сумдын иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулж, сумдын иргэдтэй холбоотой нэхэмжлэл, өргөдлийг хүлээн авч, сум тус бүрийн мэдээллийн самбарыг шинэчилэн ажиллалаа.

ЗАВХАН АЙМГИЙН ТОСОНЦЭНГЭЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .